М.Оюунчимэгийг “Монголросцветмет”-ийн бүтээмж хариуцсан менежерээр томилжээ

Aдмин / Эдийн засаг

“Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежерээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг томилжээ. Түүний томилогдож буй эл албан тушаал нь орлогч даргын статустай бөгөөд тус төрийн өмчит үйлдвэрийн газрын үр бүтээмжийг нэмэгдүүлж, тооноос чанар руу шилжих шилжилтийн хүрээнд хүний нөөцийн цомхон боловсон хүчинтэйгээр үйл ажиллагааг урагшлуулах үүрэгтэй аж.

“Монголросцветмент” үйлдвэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төрийн өмчийн компаниудын шинэчлэлийн хүрээнд газрын ховор элементтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна.

Ирэх он жилүүдэд Монгол Улс дан ганц нүүрс гэлтгүй газрын ховор элементээ ашиглаж чадвал эдийн засгийн хувьд бие даасан улс болоход түлхэц болохыг эдийн засагчид онцолж буй.

Иймд газрын ховор элементийг ирээдүйд хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах талаар боломжийг эрэлхийлэхэд энэ чиглэлд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг зөв менежментээр чиглүүлэх зүй ёсны шаардлага бий болжээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.161] 2025-02-06 12:26:00

Зүгээр нэг ам хэл нь гозолзсон байдаг л сэтгүүлч.

Зочин [157.15.7.102] 2025-02-06 12:23:12

энэ боовнуудаасаа салаач ээ, Оюун-Эрдэнэ ээ

Зочин [202.9.47.76] 2025-02-06 10:51:26

ЭНЭ НЭГ ХОГИЙН ЖИНГЭР ЗАСГААС ЗАЙЛАХГҮЙ ЮМ АА . . .

Зочин [202.126.90.31] 2025-02-06 10:44:19

Suka

Цветметын бизнес өөдлөх болов уу? [66.181.182.37] 2025-02-06 10:38:51

Сэтгүүлч хүн ийм сүрхий бизнес менежер болчихдог юм байхдаа??? Сонин л юм.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.