ХАМАС Трампын саналыг эсэргүүцэв
Радикал ХАМАС хөдөлгөөнийхөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын "Газын зурваст амьдарч буй палестинчуудыг Арабын орнуудад суурьшуулах" саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тус хөдөлгөөний төлөөлөгч Иззат аль-Ришка ХАМАС-ын албан ёсны Telegram сувагт нийтэлсэн мэдэгдэлдээ энэ талаар дурдсан байна.
ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч "Бид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурвас дахь Палестины ард түмнийг эх орноо орхин явахыг уриалсан мэдэгдлийг үгүйсгэж байна. Америкийн удирдагчийн энэ санал "Палестиныг устгах гэсэн илт оролдлого" гэж онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан “Трамп Газыг "нураах газар", "Хүмүүсийг хүн амьдрах боломжгүй газарт амьдруулах нь хүнлэг бус" гэж үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Газын зурвасыг сэргээн босгоход 10-15 жил шаардлагатай гэж хэлсэн" хэмээн мэдээлснийг “Ройтерс” агентлаг өмнө нь иш татан уламжилж байжээ.
Трамп өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд Израилийн цэргийн ажиллагааны улмаас хохирч буй Газын зурвасын оршин суугчдыг Арабын орнуудад нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа сэтгүүлчидтэй ярилцахдаа мэдэгдсэн байна.
Маргааш нь Йорданы Гадаад хэргийн сайд Айман Хуссейн Абдулла аль-Сафади “Хаант улс палестинчуудыг Газын зурвасаас албадан нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэж байна” гэж онцолжээ.
Египетийн ГХЯ “Палестины ард түмний эрх, тэр дундаа газар эзэмших эрхийг зөрчиж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдсэн байна. Трамп нэгдүгээр сарын 31-нд Египет, Йордан хоёр палестинчуудыг хүлээн авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.72] 2025-02-05 16:46:16
Хүчээр гаргана гэсэн үг,одоо тэгэд Палестин гэж улс байхгүй ингээд хөөгдөж бүр газаргүй үүлдэх юм бн да
Зочин [59.153.114.210] 2025-02-05 14:37:08
Монголд суулга