Б.Энх-Амгалан: Хоорондоо огт хамаагүй хүмүүсийг хам хэрэгтэн болгох гэж улайран зүтгэлээ
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан шүүх хурлын үеэр хэлсэн үгэндээ,
Мөрдөн байцаагчид, хэргийг хянасан прокуроруудад би маш сэтгэл дундуур, гомдолтой байгаагаа энд онцолъё. Энэ хугацаанд хэргийн үнэнийг тогтоох бус яаж ийгээд ял өгье гэдэг байдлаар хандаж ирсэн. Хоорондоо огт хамаагүй, биенээ танихгүй хүнийг хам хэрэгтэн болгох гэж улайран зүтгэж өдийг хүрлээ.
Та бүхэн жаахан сэтгэл гаргаж, баримт татаж аваад харсан бол энэ хоёр хүн огт хамааралгүйг тогтоох боломж их байсан.
Би анхнаасаа мэдүүлсэн З.Энхболд гэдэг хүнийг би улс төрчийнх нь хувьд танина. Монголын ард түмэн ч мэдэх байх. Урьд өмнө нь танилцаж байгаагүй. Анхны шүүх хуралдаан дээр танилцаж, утсаа солилцсон. Би З.Энхболд гэдэг хүнтэй ах, дүү хамаатан садны холбоо байхгүй. Худ ураг биш. Нэг нутаг ус биш. Нэг сургуульд хамт сурч, нэг газар хамт ажиллаж үзээгүй. ААН хамтран эзэмшиж байгаагүй. Ах дүү найз нөхдийн холбоо байхгүй. Улс төрийн нэг намын харьяалалтай биш. Дарга цэрэг гэж яваагүй.
Мөн З.Энхболд гэдэг хүнтэй улс төрийн нэгдмэл ашиг сонирхол надад огт байхгүй. Бидний хооронд ямар нэг өглөг, авлаг, өр шир, өрсөлдөөн аль аль нь байхгүй. Энийг би байнга мэдүүлдэг.
З.Энхболд ч бас намайг танихгүй гэдгээ мэдүүлсэн. Яаж бие биеэ мэдэхгүй хүмүүс үгсэн хуйвалдаж, урьдчилан тохиролцож, улс төрд нөлөө бүхий байдлаа далимдуулж, гэмт хэрэг хамтран үйлдэгч болчихоод энд сууж байгаагаа би ерөөсөө ойлгохгүй байна гэв.
Сэтгэгдэл
Иргэг [103.57.92.66] 2025-02-05 14:17:21
Азаар асар их хөрөнгө зайдалсан этгээд Тэрийгээ л додомтоод суухгүй бас хулгайд оролцоно.Дарханы замыг энэ этгээд ямар болгож олон иргэний амь нас эд хөрөнгөөр тоглолоо