Ц.Сандаг-Очирыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2024.11.27), Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Мөн тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ. Хуралдаан даргалагч тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын нэрийг дэвшүүлж буйг танилцуулсан бөгөөд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй байна.
Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин, Байнгын хорооны тогтоолын төслийг баталжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Ahzant [178.68.41.154] 2025-01-06 21:53:01
ivermectin 6 mg pills - <a href="https://ivercand.com/">order candesartan 16mg online cheap</a> carbamazepine 200mg uk