Метроны зөвлөх үйлчилгээний тендерт БНСУ-ын "Dohwa Engineering" компани шалгарлаа

Aдмин / Нүүр

Улаанбаатар хот метротой болоход зөвлөх үйлчилгээ үзүүлэх II шатны сонгон шалгаруулалтад Орос, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн компани бичиг баримтаа ирүүлсэн тухай мэдээлж байв. Эдгээр дөрвөн компаниас БНСУ-ын "Dohwa Engineering" Co, Ltd шалгарсан болохыг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр/2024.06.11/ зарлалаа. Тендерийн үнэлгээний хороо тус компанийг сонгожээ. Ингэснээр метроны зөвлөх үйлчилгээг БНСУ-ын "Dohwa Engineering" компани үзүүлэхээр болж байна.

Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхэлнэ гэж тэрбээр мэдэгдэв.

Уг шийдвэрийг "Dohwa Engineering" компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор бусад оролцогчдоос ямар нэгэн маргаан гарахгүй бол тав хоногийн дараа гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх, EPC тендерийн баримт бичгийг боловсруулах юм байна. Ингэсний дараа метроны гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулна гэдгийг хэлэв.

"Dohwa Engineering" Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлээд байсан юм.

Тус компани Ази, Африк, Латин Америкийн орнуудад метроны төсөл хэрэгжүүлсэн томоохон компани бөгөөд дөрвөн компанитай түншлэл болж, тендерт оролцжээ.

Тендерийн I шатанд 20 компани оролцсон билээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.244] 2024-06-19 11:28:53

No I’m


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.