ӨНӨӨДӨР: УИХ: Эмийн үнийн өсөлтийг шалгах Түр хороо хуралдана
Дөрөвдүгээр сарын 8-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: ЭМЯ, ЦХХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 8911-9482, 8810-6115.
09.30-12.30 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: ЕБС-ийн сургалтын хэрэглэгдэхүүний менежментийн цахим платформ “Үндэсний мэдээллийн сан” үүсгээд буйг “MLab” төслөөс БШУЯ-нд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
09.30 цгт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: Окландын их сургуулийн профессор, системийн инженер Барбара Оаклийн “Learn like a Pro” номын нээлт болно. Утас: 9008-2998, 9906-1640.
10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Иргэдийн төлөөллөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 100 хувь иргэдэд өмчлүүлэхийг уриалж мэдээлнэ.
12.00 цагт: Төрийн ордонд: Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хороо хуралдана.
11.00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Иргэн Г.Ганжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг яаралтай шийдвэрлүүлэх талаар төр, засагт хандаж байгаа талаар хэвлэлийн бага хурал болно.
11.30 цагт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна: Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийнэ.
-ЕБС-иудын сурагчдын амрал дуусаж, IY улирлын хичээл эхэлнэ.
Сэтгэгдэл
Зочин [139.5.218.12] 2024-04-08 17:59:47
Даралтны эм схр бүр гэмэгдээд, хөнгөлөлттэй ч үнэ хэт их бна.
Зочин [139.5.218.12] 2024-04-08 17:58:44
Эмийн үнэ, чанар хоёр эрс тэс ялгаатай бна. Эм уугаад эдгэрдэг өвчин ховор бгаа нь эмийн чанартай холбоотой. Эмийн үнэ хэт өндөр бна.