НЕФТИЙН ҮЙЛДВЭР, 5-Р ЦАХИЛГААН СТАНЦ ГЭЭД БАС Л НЭЭЛТ ХИЙЖ ГАЗАРТ ЦАЙ БУЛСАН, ХАА БАЙНА ВЭ?
Иргэн Tserennadmid Darjaa Хотын дарга Х.Нямбаатарын “Дүүжин тээвэр” төслийн нээлтэд оролцож буй зурагт “Та нар НЕФТИЙН үйлдвэр, 5р цахилгаан станц,Тэрбум мод гээд ингээд газар цай булаад байсан Тэд чинь хаа байна. Одоо хэн ч үнэмшихгүй…” гэх зэргээр бичжээ. Үнэхээр Монгол улсад тулгамдаад буй ямар нэг асуудлыг шийдвэрлэхээр ямар нэг сүржин гоё нэртэй төсөл хөтөлбөр зарлагдаж нээлтэд нь улс төрчид оролцон хадаг, цай болцгоодог. Гэтэл хугацаа өнгөрч, хэтэрсэн ч асуудал бахь байдгаараа л. Хариуцлага, тайлан мэдээ ч сураг алдардаг. Төсвийн хулгай юу? төрийн яамдын ажлын чанар уу? улс төржилтийн нөлөө юу? тогтоох ч аргагүй. Улаанбаатар хотод бугшсан асуудлыг шийдвэрлэхэд ид шидтэн л хэрэгтэй гэх агуулга хүртэл ярих эрх баригчдын цалгар назгай байдал гоё нэртэй төсөл зарлахдаа гаргуун ч хэрэгжүүлэхдээ таг гацдаг байдлыг үргэлжлүүлсээр байх уу?
Сэтгэгдэл
Зочин [103.212.117.95] 2024-04-06 21:36:30
Дэлхийн ураны нөөцийг галт зэвсэг цөмийн зэвсэг бүтээхэд зарцуулж байхаар дэлхийн ураны бүх нөөцийг атомын цахилгаан станцад зарцуулсан дээр байна. Гэхдээ, атомын цахилгаан станц гэнэт дэлбэрвэл атомын бөмбөг дэлбэрсэнтэй адил асар их цацрагт идэвхт бодисыг тархааж байгалийг бохирдуулж хүмүүсийг өвчнөөр үхүүлэх болно.
иргэн [103.57.94.104] 2024-04-05 19:18:54
ОХУ-г тойрсон улсууд оросуудаас илүү сайхан амьдарч болохгуй , тийм болохоор биднийг байнга хавчиж дарамталж байдаг , манай нефьт боловсруулах үйлдвэр , цахилгаан станцуудыг маань гацааж удаашруулаад байгаа, манай төр засагын удирдлагууд орсын удирдлагаас ёстой чацаг царайлдаг юм байна лээ
Зочин [103.212.117.95] 2024-04-06 21:38:14
Монголын газрын тосыг орос бус хятадууд эзэмшиж байна. Тэд түүхий газрын тосыг хятад руугаа зөөж хятаддаа боловсруулж ашиглаж байна мангараа
Зочин [66.181.184.52] 2024-04-05 18:57:41
Тийм ш дээ
Зочин [172.59.228.17] 2024-04-05 18:31:55
Авилга цавчаа байгаа цагт энэ мэт нээлтүүд хийгдэж хуурч мэхэлсээр байх болно
БАЯР [202.55.191.194] 2024-04-05 12:24:13
ТӨРИЙН АЛБА МАШ ХҮНД СУРТАЛТАЙ БНА ХҮСЭЛТ ӨГХӨӨР ХАРИУ БАЙХГҮЙ ТАГ ХЭЛЭХЭЭР УУРЛАХ АЖИЛАА БОДООД Л ХАРААД Л ЯВАХ ЮМ ХЭЛ АМ ХИЙХЭЭР ЗУУГААД БҮР ТАГ
Зочин [66.181.182.81] 2024-04-05 11:36:11
Яаг үнэн. 5-р ЦС гэхэд нэг бус цай булсандаг.