ГИХГ: Гуравдугаар сарын өргөдөл, гомдол шийдвэрлэлт 85.4 хувьтай байна

Aдмин / Нүүр

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль"-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, гуравдугаар сард нийт 61 өргөдлийг шийдвэрлэлээ.

Тодруулбал, байгууллагын төвд 66 (иргэнээс 54 өргөдөл, 4 гомдол, албан хаагчдаас 8 өргөдөл), боомт, орон нутаг дахь нэгжүүдэд 8 (иргэнээс 4 өргөдөл, албан хаагчдаас 4 өргөдөл), нийт 74 өргөдлийг хүлээн авснаас 23 өргөдлийг шийдвэрлэсэн. Мөн өмнөх саруудад хүлээн авсан 38 өргөдлийг шийдвэрлэж, энэ сард нийт 61 өргөдлийг шийдвэрлэсэн.

Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 85.4 хувьтай, 42 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна. Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад 3 өргөдөл (гомдол 3) шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэв.

Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, гомдлоо цахимаар гаргах тохиолдолд [email protected] болон https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdRvkBi2ZWksbLmGVy28FUh-EBF97Y5mxfww8Nltaw-0mfMJQ/viewform цахим холбоосоор ирүүлэх боломжтой. Санал хүсэлт, гомдол гаргахдаа өөрийн овог, нэр, холбоо барих утасны дугаар зэргийг тодорхой бичиж ирүүлнэ үү.

Таны санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж, хариу өгөх болно гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.