Боловсролын байгууллагын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлын явц...
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.9.4-д “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг тусгасан.
“Эрдэнэт” ТӨҮГ-аар санхүүжилтийг шийдвэрлүүлэн, Засгийн газрын 2021 оны 127 дугаар тогтоолын дагуу төсөл, арга хэмжээг эхлүүлэн 4 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл, арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 217 цэцэрлэг, ерөнхий боловсролын 339 сургууль, 246 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 296 суманд төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 3 цэцэрлэг тутмын 1-д, ерөнхий боловсролын 2 сургууль тутмын 1-д энэхүү төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.
Хэрэгжилтийн 4 үе шатанд нийт 802 объектод орчин үеийн ариун цэврийн байгууламжийг гүйцэтгүүлэхээр ажиллаж байгаа ба нийт ажлын явц өнөөдрийн байдлаар:
- Байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан объект 261
- Байнгын ашиглалтад оруулах комисс ажиллахад бэлэн болсон 22
- Барилга угсралтын ажил үргэлжилж байгаа объект 253
- Барилга угсралтын ажлын тендер зарлагдсан объект 70
- Ажлын зураг төсөл дуусаж тендер зохион байгуулах гэж буй объект 26
- Ажлын зураг төсөл магадлалд хянагдаж байгаа объект 134
Эх сурвалж: БШУЯ
Сэтгэгдэл