Монгол улс аз жаргалын үзүүлэлтээр дэлхийн 143 улсаас 77 дугаарт эрэмбэлэгдэв

Aдмин / Нүүр

Лхагва гарагт нийтлэгдсэн “World Happiness Report” буюу аз жаргалын тайланд Монгол улс дэлхийн 143 улсаас 77 дугаарт эрэмбэлэгджээ. Уг тайланг гаргахад Gallup, Oxford Wellbeing Research Center, UN Sustainable Development Solutions Network зэрэг байгууллагууд хамтран оролцсон байна. Улс орнуудын үзүүлэлтийг гаргахдаа нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, авлига зэрэг албан ёсны тоо баримтуудыг ашиглаагүй, харин хувь хүмүүсийн өөрийн амьдралыг үнэлсэн үнэлэмжийг ашиглажээ.

“2006-2010 оны тайланд залуусын аз жаргалын үзүүлэлт дунд насныхнаас өндөр, ахмад насныхантай ижил түвшинд байсан бол 2021-2023 онд залуусын аз жаргалын үзүүлэлт дөрөвний гурваар буурч, эмэгтэйчүүдийн бууралт эрчүүдийнхээс өндөр гарлаа” гэж шинэ тайланд дурдсан байна.

Аз жаргалыг хэмжихдээ 30 хүртэл насныхан буюу залуус, 30-44 насныхан буюу дундаас доош, 45-59 насныхан буюу дундаас дээш, 60-аас дээш насныхан буюу ахмад гэсэн дөрвөн ангиллаар гаргажээ.

Монгол улсын хувьд дэлхийн 143 улсаас залуусын аз жаргалын үзүүлэлтээр 86, дундаас доош насныхны үзүүлэлтээр 74, дундаас дээш насныхны үзүүлэлтээр 65, ахмад насныхны үзүүлэлтээр 53 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл нас ахих тусам аз жаргалын үнэлэмж нь нэмэгджээ.

2006-2010 оны үзүүлэлтээсээ 2021-2023 онд ахисан байдлаар Монгол улс 13 дугаарт орсон байна. Дэлхийн 17 улс л бүхэл оноогоор ахисны нэг нь Монгол (1.134 оноо) болжээ. Аз жаргалын үзүүлэлт хамгийн их сайжирсан улс Серби дээрх хугацаанд 1.847 оноогоор дээшилсэн байна. Харин ижил хугацаанд аз жаргалын үзүүлэлт нь хамгийн их муудсан орнууд нь 2.324 оноогоор буурсан Ливан, 2.599 оноогоор буурсан Афганистан болжээ. Энэ хоёр улс зөвхөн 2 бүхэл оноогоор ухарсан үзүүлэлттэй байна.

Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 улс:

  1. Финланд
  2. Дани
  3. Исланд
  4. Швед
  5. Израиль
  6. Нидерланд
  7. Норвеги
  8. Люксембург
  9. Швейцар
  10. Австрали

Дэлхийн хамгийн аз жаргалгүй 10 улс:

134. Замби

135. Эсватини

136. Малави

137. Ботсвана

138. Зимбабве

139. Конго

140. Сьерра Леоне

141. Лесото

142. Ливан

143. Афганистан

Эх сурвалж: World Happiness Report


Сэтгэгдэл

Сэтгэл нь өвддөггүй хулгайчууд АЗТАЙ амьдарна. [103.57.93.83] 2024-03-21 18:31:08

Монгол 77-р байрнаас дээшлэнэ гэж байхгүй дээ. Хулгайлсан мөнгөө аваад гэр бүлээрээ тэр гайгүй улсуудруу зугатаад тэндээ шингэсэн новшнууд л аз жаргалтай амьдрах байхдаа. Тэрнээс биш Монгол бол ойрын 100 жил жагсаалтын сүүлийн хагаст байж байна ш дээ. Тогтвортой.

Zochin [122.201.31.101] 2024-03-21 14:05:31

Daingui taiwan oron sh de ediin zasgiin l yaduu bailgaad bga

Зочин [66.181.189.159] 2024-03-21 12:08:45

ТЭГЖ Л ЗОВООД БАЙГАА ЮМ БОЛ УЛИН ХУЦАЛГҮЙ БУШУУХАН ЗАЙЛААЧ ДЭЭ.ГАДНА ОЧООД ЖОРЛОНЧ ЦЭВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ ТЭНЭГ УСАН ТАРХИТНУУДАА

Зочин [192.82.65.82] 2024-03-21 17:49:17

махан тархитай чаддаг пязда тэгээд өөрөө яваач

Зочин [66.181.179.187] 2024-03-21 11:33:20

Энэ худлаа баримт байхаа. 144 р байрт ормоор юм. Өдөр түгжирнэ Шөнө бохирын өмхий үнэртэй. Байнгын стресс дармт . Банкны зээл хүү өндөр гээд болох юм алга биш шш

Зочин [202.9.47.16] 2024-03-21 09:51:02

Монгол хамгийн аз жаргалгүй гунигтай стресстэй орны тоонд баараггүй багтаж байгаа.

Зочин [192.82.65.82] 2024-03-21 09:45:18

143-с 143-т шаах ёстой доо лаларын хээл хахуулийн үүр уурхай болсон үхэр Монгол пязда нар

Зочин [122.201.31.124] 2024-03-21 09:12:37

Алтан дундаж дээр л яваад байна даа. Өмнөө 76 улстай, хойноо 66 улстай.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.