Авто замын даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 30 хоногийн хугацаанд зогсооно

Aдмин / Нүүр

Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг.

Тиймээс 2024 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны дөрөвдүгээр 20-ны өдөр хүртэл автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байна.

May be a graphic of text

Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.

Иймд дээрх хугацаанд аж ахуйн нэгж та бүхэн даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг хүсье гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

УЛААНГОМ [172.56.168.248] 2024-03-20 05:41:29

30 хоногийн хугацаанд зогсоох гэсээр байтал зоогоод дуусчихан шуу дээ. Зайсанд газар олгохгуй гэчихээд оорсдоо газар аваад жунгли барьсантай агаар нэг шийдвэр байна

Зочин [122.201.31.145] 2024-03-19 18:35:04

Зам шиг замтай болохсон...

иргэн [66.181.182.247] 2024-03-19 18:17:57

даац хэтэрсэн машиныг явахыг нь бүүр хориглодоггүй юм уу , 30 хоногийн дараа л замаа эвдлий дээ тэгвэл

зочин [66.181.188.191] 2024-03-19 13:36:50

Одоо том машинууд зөндөө явж зам ховх өсөрч байна 30 хоногийн дараа эвдрэх одоо эвдрэх ялгаа байна уу

эрка [202.170.65.43] 2024-03-19 12:57:20

замын үүдийн ачаалал их бна аа замын үүд дээр ирээд 10хонож байж чингэлэг улаанбаатарлуу хөдөлж бна арга хэмжээ аваачээ мөн хариалагдсан талбай дээрээ буухгүй замдаа зогсчихно хугацаа их алдагдаж бна


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.