Эмээлтийн үйлдвэрийг шалгахад усанд сойсон, гэсгээсэн мах байсан, дээж авч шинжилж байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт дэх “Монгол бугат тал нутгийн хүнс” ХХК-ийн үйлдвэрт их хэмжээний махыг бохир орчинд бэлтгэн савлаж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллага болон Нийслэлийн мал эмнэлгийн газраас тодрууллаа.
Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Нямдорж, Б, Сувд-Эрдэнэ нар тус үйлдвэрт шалгалтаар очиход:
- Усанд сойсон мах,
- Гэсгээж байгаа мах,
- Үхрийн булчин мах,
- Амталсан мах,
- Вакуумдсан бөөрөнхий мах (шошгогүй),
- Шил, шандас,
- Нэгдүгээр хөргүүрийг иргэн н.Далайд түрээсэлсэн гэж хэлэн 50 тонн богийн гулууз
- Хоёрдугаар хөргүүрт хагас боловсруулж вакуумдаж савласан шошгогүй мах тус тус байжээ.
Нийслэлийн мал эмнэлгийн хяналтын ахлах байцаагч н.Нямбаатар "Тухайн үйлдвэрийн махнаас дээж аван өнөөдөр шинжилж байна. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Мах өмхийрсөн муудсан эсэхийг шинжилгээ авч л тогтоох бөгөөд байцаагчийн дүгнэлтээр тогтоох боломж байхгүй. Эхний арга хэмжээ буюу үйлдвэрийг битүүмжилж, зөрчлийн хэрэг нээх саналыг прокурорын байгууллагад өгсөн. Шинжилгээний хариунд үндэслэн ямар арга хэмжээ авах нь тодорхой болно. Цаашид энэ хэргийг Нийслэлийн мал эмнэлгийн газар, Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллага хамтран шалгах болно" гэлээ.
Махны хэмжээг тодорхойлох боломжгүй тул үйлдвэрт байгаа махны төрөл тус бүрээс нийт долоон дээж авч, үйлдвэрийн есөн хаалгыг лацдаж дээжийг нийслэлийн мал эмнэлгийн газарт хүргүүлжээ.
“Монгол бугат тал нутгийн хүнс” нь гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд БНХАУ-ын иргэн Yin Yonggang эзэмшдэг байна.
Сэтгэгдэл
Иргэн [202.126.89.51] 2024-03-20 14:56:19
Нэгүүнийхэн сурвалжилж илрүүлж бгаа лайв яваад л бсан. Үнэр танар муухай бна гээд сурвалжлагчийн нулимс нь гоожоод ханиалгаад л бсан. Зүгээр гэсгээж амталж усанд сойж тавьсан мах тийм айхтар нөлөө үзүүлэх үү? Харуулж бгаа орчин гэж заваан, мах гэж ногоорсон юм л харагдаж бсан шүү дээ... Бас ямар яриа хэлэлцээ авилга шантаажаа хийх гэж бгаа болдоо. Сэтгэлд сэвтэй, зовлрнтой юмаа.
Зочин [103.212.119.68] 2024-03-19 22:16:13
ХЯНАЛТЫН ХҮМҮҮС ХОЛБОЛТОЙ БАЙЖ МАГДГҮЙ ШҮҮ ТӨР ЗАСАГ ЯАГААД ХУРДАН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХ ОРНООСОО ХӨӨДГҮЙ ЮМ БЭ
гэрэлтуяа [66.181.179.116] 2024-03-19 21:25:23
ийм махны үйлдвэр ажиллаад байдаг,яагаад бохир байдаг юм,хяналт тавих боломжгүй юм бол дуусга,зогсоо,үмхий усанд байдаг мах боловсруулах үйлдвэр хэнд хэрэгтэй байна
Эмээ [202.9.46.38] 2024-03-19 08:17:18
ТӨРӨӨС ЭНЭ ХУЛГАЙЧДЫН БҮЛЭГЛЭЛИЙГ ЗАЙЛУУЛАХГҮЙ Л БОЛ ХЯТАДУУДАД ЭХ НУТГАА АЛДАЖ ХҮМҮҮС НЬ ХООЛ , УГААР ХОЁРТ ХОРДОЖ ДУУСАХ Л ЗАМ ҮЛДЭЖ ДЭЭ .
Улаа дараа ийм юм гараад байхад яагаад арга хэмэ авдаггүй юм бэ. Тохгоод яадгийн бахы байдгаараа. [202.126.90.58] 2024-03-19 08:13:18
a [202.9.46.188] 2024-03-19 01:59:24
Авилга авах хугацаа юу 3 хоног нь, цагийн л ажил ш дээ
Зочин [59.153.113.178] 2024-03-18 23:47:43
Ийм заваан бхдаа яахавдээ Хятадуудод махаа өгөөд авч иддэг тм тэнэг юмаа зогсоогоочээ үйлдвэрийг нь хаа Малчдын малаа хотод борлуулах замыг хааж бна
Зочин [202.55.188.36] 2024-03-18 22:55:07
Стратегийн хүнс үйлвэрлэх зөвшөарлийг гадныханд өгөхгүй баймаар юм.
Зочин [139.5.218.32] 2024-03-18 22:17:55
Мэргэжлийн хяналт гэж байхгүй болсон одоо ч шалгана гэдэг ч өнгөрсөн байхоо
Үхэр [202.21.107.126] 2024-03-18 18:31:31
Хүнсээ хятад гадаад иргэнд өгдөг хүн монголоос өөр байхгүй. Ганц нян хийхэд УБ чад...
Зочин [139.5.218.201] 2024-03-18 21:41:10
Яг үнэн. Хоолондоо хор хийлгэхээ хүлээгээд байгаа юм уу??? Манай монголчууд!!!
Зочин [66.181.181.89] 2024-03-18 17:54:31
Мал эмнэлгийн газрыг шалгах хэрэгтэй болжээ....хамаг муухай луйварт энэ.мэдлэггүй хоцрогдсон арга барилтай хүмүүс хамаатай даг.... Бүгдийг сольж .Европоос мэргэжилтэн урьж муухай зүйлийг нь илчлэх хэрэгтэй дээ...