“Хэлтэй бол хөлтэй” гэдэг захиасыг бүгдээрээ биелүүлцгээе л дээ

Aдмин / Нүүр

Швейцарь улсад байдаг англи хэл судлалын “EF Education First” хэмээх боловсролын газраас дэлхийн улс орнууд англи хэлийг хэр зэрэг эзэмшсэн байна вэ гэдгийг тогтоодог аж. Хэлний түвшинг тогтоодог энэ индексээр Монгол Улс 73 дугаар байрт оржээ. Монголчууд төрөлх хэл нь англи биш нийт 113 орноос 482 оноо авсан аж. Уг судалгаагаар эрчүүд 483, эмэгтэйчүүд 481 оноотой байгаа нь англи хэлний мэдлэг тал дээр хүйсийн тэнцвэртэй үзүүлэлт болсон тухай эх сурвалжид дурджээ.

Ямагтаа ч жил ахих бүр монголчуудын англи хэлний түвшин ахиж байгаа юм байна. Дэлхий дээр хамгийн өргөн хэрэглээтэйгээс эхлээд мөхөж байгаа хэл гээд нийт 7000 орчим хэл бий гэж үздэг. Энэ олон хэлээс хамгийн түгээмэл нь англи хэл бөгөөд дэлхийн хүн амын 1/3 нь ямар нэгэн байдлаар уг хэлээр ойлголцдог гэх судалгаа бий. Шинжлэх ухааны судалгааны бүтээлүүдийн бараг 80 орчим хувь нь энэ хэлээр хэвлэгдэж нийтийн болон мэргэжлийнхний хүртээл болдог гэх баримт ч бас байна. Тэгэхээр англи хэл бол яалт ч үгүй бид бүхний дэлхийд гарах нэг шат мөн байгаа биз. Тийм болохоор л энэ хэлийг том багагүй сурах хэрэгтэй.

Ядаж л аль нэгэн орны гааль дээр яахаа мэдэхгүй бүлтэлзээд зогсохгүй өөрийнхөө аяллын зорилго, очих газраа эвтэйхэн ойлгуулчихдаг байвал их хэрэгтэй байгаа юм. Янз бүрийн ном, кино зэргийг орчуулгын биш шууд эх хэлнээс нь ойлгодог болчихвол бас л хэрэгтэй.

Хэзээнээс л бидэнд “хэлтэй бол хөлтэй” гэж хэлж захиж ирсэн. Бид эцэг өвгөдийн захиасыг биелүүлэх тал дээр их мэрийцгээдэг дээ. Тэгвэл олон олон захиасын нэг болох дээрхийг нэг хэрэгжүүлэх гээд улс даяараа дахиад эрчимтэйхэн хөдөлгөөн өрнүүлчихэд ер гэмгүйгээр барахгүй харин ч ирээдүйд их л тустай санагддаг даа.

Я.БАЯРБААТАР

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.70.43.95] 2024-03-18 09:06:24

Тухайн мэргэжилийн түвшинд ярихгүй л юм бол хальт халтар хултар ярьсан ёс зүйгүй нөхдүүд төрийн албанд дүүрэх байх шүү

Гадаадаар сэтгэж бодосноор Монголоо алдана. [66.181.180.163] 2024-03-16 17:19:50

Үндэстнээ сүйрүүлэх гэж байгаа бол гадаад хэл сургаад л бай. Монгол хэлээ шоовдорлоод л яв. Тэгээд юү болохыг харья л даа. Гадаад орнуудад зориулж монгол боловсон хүчнийг бэлтгэж өгөөд л дуусна.

Зочин [202.9.46.206] 2024-03-16 15:04:21

төрийн албанд англи хэлээр бичиж, ярьж чадахгүй хүн ажиллах нь бараг шившиг шүү.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.