ӨНӨӨДӨР: УИХ-ын хаврын чуулган нээгдэнэ

Aдмин / Нүүр

Гуравдугаар сарын 15-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

-Төрийн ордонд: УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ.

-Беларусь улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник манай улсад айлчилж байна.

11.00 цагт: ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.

11.00 цагт: МҮЭХ-нд: Гурил болон зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үндэслэлгүй үнийн өсөлт болон эмийн үнэ, чанарын талаар МҮЭХ-ноос санал шаардлага хүргүүлэх хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9936-4224, 9511-5380.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: Газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчид гурилын татвартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: “Иргэний Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Сүхбаатарын талбайд суулт хийх болсон тухай мэдээлнэ.

17.00 цагт: “Блью Мон”- төвд: Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгээр уран бүтээлч Э.Сүндэрьяа болон Э.Тайчар нарын "Цагаан уул цэцгийн улс” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэн Монгол, Швейцарь улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 60 жилийн ойд зориулан, 3-р сарын 15-23-нд гарна.

-Төрийн албаны энэ оны эхний улирлын ерөнхий шалгалт орон даяар үргэлжилж байна.

-Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах (Зайсан дахь) төвд: Хог хаягдлын менежментийн талаар хэлэлцүүлэг болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.