ӨНӨӨДӨР: Үндсэн хууль тогтоогчдын холбооноос намуудын мөрийн хөтөлбөрт өгөх ард түмний саналын талаар мэдээлнэ

Aдмин / Нүүр

Гуравдугаар сарын 14-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.20 цагт: “Интерном”-д: Дэлхийн усны өдрийг угтан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр “Тогтвортой хөгжлийн төлөө” клубын сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийнэ.

10.30 цагт: “Виста” оффист: Монголын Банкын холбооноос “Банкны салбарын тойм” судалгааг танилцуулна. Утас: 11-323581, 9111-8608.

11.00 цагт: ХЭҮК-д: Хүний эрх, эрх чөлөөний талаарх УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний талаар танилцуулна. Утас: 9902-8438.

11.00 цагт: ЗТХЯ-нд: Зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг энэ сарын 20-ноос 4-р сарын 20-н хүртэл түр хугацаагаар зогсоох болсонтой холбогдуулан мэдээлнэ. Утас: 8510-0098, 8805-7167.

11.00 цагт: "Браво циркус-4" буюу "Монгол гайхамшиг" тоглолтын талаар мэдээлнэ. Тоглолтод “Монте Карло” наадмын гранпри шагналт, Гиннесийн амжилтын эзэд, Монгол, БНХАУ, Франц,Унгарын циркчид, ОХУ-ын сургуультай амьтад, алиалагчид оролцох талаар мэдээлнэ.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: Үндсэн хууль тогтоогчдын холбооноос намуудын мөрийн хөтөлбөрт өгөх ард түмний саналын талаар мэдээлнэ.

11.30 цагт: “Эрх чөлөө төв”-өөс Дампуурсан төрийн завхрал сэдвээр мэдээлэл хийнэ.

14.30 цагт: НЗДТГ-т: Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг “Эмээлтийн аж үйлдвэрийн парк” руу нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор хотын удирдлагууд “Эмээлт парк”, арьс ширний үйлдвэрүүд гурвалсан санамж бичиг байгуулна. Утас: 8089-9988.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.