30-40 мянган малчин түгжрэл, янданг нэмэхээр хотод ирсэн гэв
Монголын Малчдын Нэгдсэн Холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд: "Манай холбооноос малчдын зээлийг эрсдлийн даатгалаар нь төлүүлэх талаар судалгааг сарын хугацаатай хийлээ. Зудын байдал хүндэрснээс болоод малчид маань банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн байна. Малчид дунджаар 5-30 сая төгрөгийн зээл авдаг юм байна. Банк бүр малчдад зээл олгохдоо зээлийн эрсдлийн даатгал хийлгэдэг. Малчид бид яг одоо энэ эрсдэл тохиолдсон үедээ ирчхээд байна.
Барьцаанд тавьсан мал нь үхчихсэн. Тийм учраас малчид маань зээлийн эрсдлийн сангаар зээлээ төлүүлэх ажлыг дэмжээд эрсдлийн сангаар зээлээ төлүүлэх өргөдлийг банкинд бичиж өгөөрэй.
Монгол оронд маань хаа сайгүй зуд нүүрлээд, малчид амьжиргаанаасаа салаад маш хүнд байна. Банкинд зээлгүй малчин гэж байхгүй. Цалингүй учраас зээл авч оюутныхаа төлбөрийг, амьжиргааны зардалдаа хэрэглэдэг. Засгийн газраас малчдын зээлийг хойшлуулсан боловч малгүй болсон хүмүүс төлөх боломжгүй болчихлоо. Тийм учраас Засгийн газарт хандаж бидний зээлийг тэглэх боломж юу байна вэ? гэж хандаж байна. Улс даяараа зуданд нэрвэгдсэн хэдий ч Сүхбаатар аймаг нэн хүнд, хүндийн хүнд нөхцөлд байна.
Өнөөдрийн байдлаар 83 малчин нэг ч малгүй, хот нь харлаад үлдлээ. Амьдралын ямар ч эх үүсвэргүй болчихлоо. Төр засаг үүн дээр нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Тэр малчдын сэтгэл зүй ямар байх вэ? Гэтэл цаана нь банкны зээл үлдсэн байна. Нийгэмд малчдын өөрсдийнх нь авсан зээлийг яагаад татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёстой юм гээд талцаад байна. Тийм учраас олон жил даатгал гэж мөнгө аваад байсан даатгалын компаниудаар зээлээ төлүүлэх боломж харагдаж байна.
Малаа барсан малчдын эхний нүүдэл Улаанбаатар хот руу ирчихсэн байна. Манай байгууллагын хийсэн судалгаагаар 30-40 мянган малчин Улаанбаатар хотын яндангын тоог нэмэхээр харагдаж байна. Түгжрэлийг нэмэхээр харагдаж байна.
Амьжиргааны эх үүсвэр нь байхгүй болчихсон, бүх мал нь үхчихсэн хүмүүс сэтгэл санааны маш өндөр хохиролтой байгаа. Тийм учраас Улаанбаатар хот руу нүүж ирэлгүй, яндангын тоог нэмэхгүйгээр нутаг орондоо байж байгаач ээ, төр засаг эргээд малжуулах ажил эхэлбэл сайн байна. Хамгийн том асуудал бол зээл байна. Өртэй мөртлөө хоосон байхаар тэр хүн яах вэ? Үүнийг хэлэхээс өөр аргагүй. Нийгэм талцаад, Засгийн газар нь ч би төлөхгүй гээд байгаа бол даатгалаас төлүүлэх арга байж болох юм гээд "Монголын Малчдын Нэгдсэн Холбоо"-ноос энэ аяныг эхлүүлээд байна. " гэв.
М.Чой
Эх сурвалж: Sonin.mn
Сэтгэгдэл
ЗОЧИН [103.212.162.222] 2024-03-13 16:00:34
МАЛЧДЫН БУРУУ ЗУНЖИНГАА АРХИ НАЙР ЭРГҮҮЛЧИХЭЭД Л ХҮНИЙ ТӨЛӨӨ МАЛЧИН БОЛСОН ЮМ ШИГ ААШЛАЖ ХУВИЙНХАА МАЛЫГ ТӨР ЗАСГААР ТЭЖЭЭЛГЭЖ НДШ ХАҮОТ ч ТӨЛДӨГГҮЙ ДАВАРСАН АРЧААГҮЙ ХҮМҮҮС ӨВӨРМОНГОЛЫН МАЛЧДЫН ХАРЛДАА ХИЧНЭЭН ТАВ ТУХТАЙ ХАШАА ПҮНЗЭЭ БАРИАД Л ЗУДЫГ ЯАЖ ДАВАН ГАРЧ БАЙНА
999 [203.23.199.183] 2024-03-13 14:47:57
яг хэн тоолсийн. Үндсэн хуулиариргэн хаана ч амьдрах эрхтэй биздээ. Солиоролгүй Төр иргэнийхээ эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх үүрэгтэй.
Zochin [202.126.90.46] 2024-03-13 14:20:24
Ter Batsuuri, Bud tergyytei UIX gishyyddee handaarai!
Зочин [203.98.76.249] 2024-03-13 14:12:26
цас оронгуут л малаа хаяад ирсэн хэрэг үү?
хүннү [202.55.188.84] 2024-03-13 12:47:34
Банкууд зээлиын эрсдлийн даатгалыг тухай зээл авсан малчинаар хийлэгсэн бол эрэсдэлээ банк өарөөл хариуцах юм байна. Ер н малыг албан журмйн даатгалд хамруулах хэрэгтэй боллоо. Малыг хонин толгойд шилжүүлээд 1 хонь=100₮ гэдэг ч юм уу. Жишээ нь: 100 үхэртэй айл хонин толгойд шилжүүлсэнээр 600 хонь гэж тооцож 60 000₮ төлөх нь..
Зочин [66.181.161.54] 2024-03-15 08:45:37
1 хурганы үнээр 600н хонь даатгах тэнэг байхуу Банк шуналтайч тэнэг биш байха
Иргэн [66.181.178.144] 2024-03-13 11:25:01
Сумруугаа очсон дээр биздээ ?????!!!!!! алба тай юү ??????!!!!
batuaj [103.57.95.253] 2024-03-13 10:46:46
Малчин амьдрах боломжтой гээд Улаанбаатарт ирнэ л биз. Яагаад малчин амьдрахаар нийслэлд ирж болохгүй гэж. Тэдэнд түгжрэл, яндангийн тоо нэмэх зорилго байхгүй. Зарим үед хүний өмнөөс хэлэх буруу юм шиг байдаг. Хүний өмнөөс дуугардаг зарим хүмүүс улайрсан улс төрч байдаг? Магадгүй тэд худалдагдсан сэхээтэн байж мэднэ. Жишээ нь, 90 оны өмнө нэг зүтгэлтэн нэгдэл сайн дураар байгуулаагүй, малыг малчдад гэж сүржин хэрнээ даржин уриа гаргаж, ардчиллыг өмчлөгчид дийлсэн, санасандаа хүрсэн. Малыг малчдад өгөөд мал өссөн гэж дөвийдөг. Яг үнэндээ, мал өсөөд байгаа нь мал хувьд очсондоо биш. Харин ОХУ болон Хятад улсад малыг төлөвлөн гаргаж байсан наймаа зогссон. 2023-24 оны зуданд хичнээн мал хэцүүдэв. Мал эзэндээ гэдэг зөв юм бол мал хэцүүдэхгүй байв. Иймд аливаад ... чухал. Тэр нь монгол хүн ашдын бэлгээс амны билэг гэдэг. Мал ... гэхэд би дургүй. Малчид Зээлээ төлөхөө мэднэ. Туслах олон санааны ачаар банк малчдад таатай шийдэх байх. Бусдад Жо Байедэн л заах юм. Энэ зөв гэж үү?
Зочин [202.179.24.58] 2024-03-13 12:59:19
Чи яг юу гэх гээд байгаа юм?