ӨНӨӨДӨР: Үйлдэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг мэдээлнэ

Aдмин / Нүүр

Гуравдугаар сарын 13-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЭҮК-оос хүний эрхийн талаарх УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: БНСУ-аас Монголд ирж ажилласан сайн дурын нийгмийн 40 ажилтан үйл ажиллагаагаа дүгнэн танилцуулна.

11.30 цагт: Үндэсний мэдээллийн төвд: Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгааны “буруутан” нь төрийн бодлого уу, үйлдвэрлэгчдийн шунал уу. Үйлдэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг мэдээлнэ.

15.00 цагт: “Интерном”-д: Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжгийн тоглолтын талаар танилцуулж, жүжгийн философи, эрх чөлөөний үзэл санааны тухай хэлэлцүүлэг болно.

16.00 цагт: Хүүхдийн ордонд: Монгол Улсын Консерваторийн Хүндэт профессор, МУУГЗ, Эвэр бүрээ, Ардын бишгүүр хөгжмийн сургалтыг үндэслэгч Л.Самбалхүндэв багшийн 80 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно.

-Биатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн үргэлжилж байна.


Сэтгэгдэл

МОНГОЛ [202.55.188.83] 2024-03-14 12:16:48

Оёдол үндэсний хувцас үйлдвэрлэл ждү хөнгөлттэй зээлд ашигладаг зүйл биш л дэ. Манай эргүү малууд оёдолоор голдуу бага том хөнгөллтэй зээл олгоод байх юмаа. Зах зээлээ тодорхойлоод хоббигоороо хөрөнгөө оруулаад хийдэг л зүйл энэ улсад чухал юм бол биш. Харин тэр даавуу материалын үйлдвэр л энэ улсад чухал хөрөнгө оруулах салбар.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.