Нийтийн байранд гарсан галыг 25 минутад унтрааж, утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргажээ

Aдмин / Нүүр

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлага өчигдрийн 18:53 цагт онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:00 цагт очиход иргэн Б-ын 10х25 метрийн хэмжээтэй нэг давхар нийтийн байрны 2х3 метрийн хэмжээтэй 5 тоот өрөөний дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргажээ.

Түүнчлэн өчигдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлага мөн өчигдрийн 19:31 цагт онцгой байдлын албанд ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 19:49 цагт очиход иргэн Э-ийн 6х9 метрийн хэмжээтэй нэг давхар байшингийн 6х5 метрийн хэмжээтэй том өрөөний дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтрааж, 65 настай иргэн угаартсан байсныг Нийслэлийн Яаралтай Түргэн Тусламжийн Төв 103-т хүлээлгэж өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Мөн шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабелыг хэрэглэх, цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгах, тагт дээрээ тамхи татахгүй байх зэргээр өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж байхыг санууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.