Хайрлахгүй байхын аргагүй хүн бол эмэгтэйчүүд

Aдмин / Нүүр

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртөө биш ээ. Бүх өдөр, цаг, минут бүр л эмэгтэйчүүдийнх байх ёстой. Энд жендер гэж яриад ямар ч хэрэггүй.

Учир нь эмэгтэйчүүдтэй асуудал дэвшүүлж маргалдах эрчүүд сүүлдээ өөрийгөө тэнэг байдалд л оруулдаг. Энэ бол бичигдээгүй хууль. Эрчүүд зөв өнцгөө бариад маргаан үүсгэлээ гэж бодсон ч хэзээд эмэгтэйчүүд зөв гэх өнцгөөс нь бурууг харж бидний эсрэг баттай баримт олчихдог. Тэр гаргаж ирсэн баримтынх нь эсрэг бид юу ч яриад нэмэргүй. Учир нь эрчүүдийн эсрэг эмэгтэйчүүдийн барьдаг нотлох баримтуудыг хайр баталгаажуулдаг болохоор тэр. Хайрын эсрэг тэмцэнэ гэдэг инээдтэй асуудал. Ёстой нөгөө хайрын хүч гэдэг чинь эмэгтэйчүүдэд л байдаг юм биш үү гэлтэй.

Эмэгтэй хүн урт үстэй ч ухаан богинотой гэх үг бий. Үнэндээ эрчүүд бидний хэлдэг хамгийн муухай үг нь л энэ. Эннээс өөр эмэгтэйүүчдээ муухайгаар хэлэх ямар ч боломжгүй. Энэ дайны үг олдсонд эрчүүд бид харин ч баярлах ёстой. Үнэндээ энэ үг ч эмэгтэйчүүдэд тэгж их таардаг гэвэл бас л өрөөсгөл. Харин ч эсэргээрээ эрчүүд бидний үс ахар адил ухаан нь богино байх жишээ олон. Цэцэрлэгт байхдаа улаан хацартай мяраалаг шар охины гарт атгуулснаар эмэгтэйчүүдийн сүр хүчийг анх мэдэрч билээ. Дараа нь арван жилдээ тохой нийлүүлэн суусан Маралмаад атгуулсан. Бүр базуулсан. Бие засахдаа хүртэл Маралмаагаас асуудаг байж билээ. Оюутан болоод арай учиртайсан гэж бодсон ч оюутны холбооны дарга охинд жинхэнэ чангалуулдаг болсон. Төгсөөд нэг хэсэгтээ эмэгтэйчүүдийн базаанаас гарлаа гэж бодсон ч үүлэн чөлөөний нар мэт хугацаанд л жаргаж явсан юм билээ, одоо санахад.

Өдгөө насаараа базуулах эмэгтэйтэйгээ учирсандаа би баяртай байна… Баяртай гэж хэлж байгаа нь “базуулчихсаных” шүү дээ… Гэхдээ энэ ертөнцөд хайрлахгүй байхын аргаггүй хүн бол эмэгтэйчүүд билээ л…

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [114.254.3.159] 2024-03-10 20:10:58

Эр нь гаднахаа Эм нь доторхоо амжуулж амьдардаг Монгол ёсноосоо салвал сөнөх л болно

Уучлаарай [103.57.92.212] 2024-03-10 01:23:46

Энэ хорвоод 2 төрлийн хүн байдаг. Эр, эм нэг их ялгаад байхааргүй. Хоёул нийлж үр удамаа үлдээж цэнгэл жаргалаа эдэлдэг. Нэг хүйсийг хэт өргөх шаардагагүй юм. Хосолж амьдраад дуусвал болох юм. Энэ нялуун сүржигнэлийн цаана Монголын эмгэнэл тодорхой хэмжээнд байгаа гэж хардаг.

Зочин [66.181.184.35] 2024-03-08 18:33:31

Юун хайр! Одоо бол ядуу залуучууд орон сууцны хөгшчүүдэд биеэ үнэлдэг эрин үе.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.