Монгол адууны махыг Японд нийлүүлж эхэллээ

Aдмин / Нүүр

Япон улсын нийслэл Токио хотноо уламжлалт “Foodex Japan-2024” олон улсын үзэсгэлэн үргэлжилж байна.

Энд манай улсаас “Макс фүүд”, “Булган мах маркет”, “Газар шим”, “Дорнод мах маркет”, “Силк рөүд трейдинг”, “Стандарт фүүд”, “Тэсо”, Дэй чаннел”, “Дүүрэн фүүд”, “Монэнзим Мед”, “Рефлекс” компаниудын төлөөлөл оролцож үндэсний бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

Үүнээс “Булган мах маркет” компани монгол адууны мах болон түүний дайвар бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх гэрээнд Японы импортлогч талтай гарын үсэг зурж байгуулав. Ингэснээр Монголын эрүүл байгальд өсгөж бойжуулсан адууны мах нь цэвэр органик гэдгээр амт чанар нь үнэлэгдэж Японы зах зээлд нийлүүлж эхэллээ.

“Foodex Japan-2024” үзэсгэлэнд дэлхийн 70 орчим улс орны 2000, Японы 1000 орчим компани оролцож хүнсний бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг танилцуулж байна.

Монголын бизнес групп “Foodex Japan-2024”-ын үеэр Японы Ибараки мужийн Намэгата хотын “Намэгата фаамүз бриж” компаниар орж түүхий эд тариалалт, хадгалалт, боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологи болон борлуулалтын менежментийг аялал жуулчлалын салбартай хэрхэн уялдуулан хөгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.

Монголын бизнес эрхлэгч нар өөрийн орны түүхий эдийг ашиглан үйлдвэрлэл эрхэлж эцсийн бүтээгдэхүүн болгож улмаар “Made in Japan” шошгоор Дэлхийн зах зээлд нийлүүлэх талаар хамтран ажиллах боломжтойг ярилцлаа.

Ази тивдээ хамгийн томд тооцогддог “Foodex Japan-2024” нь гуравдугаар сарын 5-8-нд болж байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.