Их Британид ажиллаж байсан монгол эмэгтэй дипломат ажилтныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр эгүүлэн татлаа
Их Британид дипломат албанд ажиллаж байсан монгол ажилтныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шалтгаанаар эгүүлэн татсан байна.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс сэтгүүлчид тодруулахад "Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэл гарсан гэх мэдээллийг Английн талаас ирүүлсэн. Энэ асуудалд холбогдсон эмэгтэй дипломат ажилтны эрх ямбыг нь цуцлах шаардлагыг Английн талаас тавьсан. Үүний дагуу эрх ямбыг нь цуцлаагүй, эх оронд нь бүр мөсөн буцаахаар болсон. Тухайн эмэгтэй Монголд ирсэн" гэсэн тайлбар мэдээллийг өглөө.
Эргэн сануулахад, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа ЭСЯ-ныхан өнгөрсөн шинэ жилээр нэгэндээ халдсан, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухайн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, тус улсын хэвлэлд ч энэ тухай мэдээлэл нийтлэгдэж байв.
Сэтгэгдэл
Зочин [202.126.91.1] 2024-03-08 16:44:54
Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх зөрчигдөж бна. Сайд нэгийг бодож, нөгөөөг сэтгээсэй. Элчингээр томилоод мартдаг тогтолцоог өөрчилж, байнгын хяналт тогтоохгүй бол улс орныхоо эрх ашгаас илүү хувийн сонирхол нь дэндсэн хүмүүс Хэрэг төвөгт холбогдоод бна
Зочин [103.57.93.206] 2024-03-08 13:25:58
Ер нь Батцэцэг сайд хүнийхээ ард түмнийхээ төлөө ажиллах ёстой гэдгээ мэддэггүй.Маш их шуналтай овжин эвгүй хүн шүү.
Бодд [202.126.89.120] 2024-03-07 12:16:50
ХИЛ ДЭЭРЭЭС МОНГОЛ ИРГЭД ИХ БУЦАЖ БНА ЧИ МИНИИ МЭДЭХЫН ХАМГИИН МУУ САИД