ӨНӨӨДӨР: Монгол Улсын иргэд өнөөдрөөс эхлэн Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлнэ
Гуравдугаар сарын 7-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.30-14.30 цагт: МҮХАҮТ-д: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн "EMPOWERING WOMEN 2024 | Trade Tech Talent" үйл ажиллагаа, уулзалт болно.
11.00 цагт: ХЭҮК-т: Гэр бүлийн хүрээн дэх жэндэрийн эрх тэгш байдлын талаарх судалгааг танилцуулна.
11.00 цагт: ОБЕГ-т УОК ээлжит мэдээллээ хийнэ.
11.00 цагт: МОНЦАМЭ агентлагт: “Зан үйлийн өргөө” ТББ-аас малчдад туслах “Авралын аян” зарлаж буй талаар мэдээлнэ. Энд “Монгол уншлагат Түгээмэл ивээл төв”, “Монголын Онцгой гамшгийн эрсдэл үнэлэгчдийн холбоо” зэрэг ТТБ-ууд нэгдэж байгальтай зөв харьцах аргачлалыг танилцуулж зөвлөх юм. Утас: 8803-6006.
11.30 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн “Зангиа.мн” сайтаас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх болон хөгжих боломж”-ийн талаар мэдээлнэ.
12.00 цагт: Сүлжээний бизнес гэдгээр эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй талаар иргэн Б.Оюундэлгэр, түүний өмгөөлөгч мэдээлэл хийнэ.
-Монгол Улсын иргэд өнөөдрөөс эхлэн Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлнэ.
Сэтгэгдэл