Улаанбаатарын зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн төв байгуулж, тээвэр зуучийн 11 терминалыг шилжүүлнэ

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотын зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал боллоо. Ажлын хэсэгт Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо, Тээвэр зуучийн терминал эзэмшин үйлчилгээ явуулдаг 11 байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудын төлөөлөл багтсан юм. Хурлын үеэр төслийн явц, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын мэдээлэл, төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулан, санал солилцов.

Улаанбаатар хотод тээвэр зууч, ложистикийн үйлчилгээ эрхэлдэг 500 гаруй аж ахуйн нэгж байдаг бөгөөд Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний 362 салбар төмөр замаар дамжуулан импорт, экспортын ачаа барааг хүлээн авах, илгээх үйл ажиллагаа явуулж байна.

Ачаа тээвэр, ложистикийн төвийг нэгдсэн байдлаар хотын баруун, зүүн хэсэгт төвлөрүүлэх бодлогын хүрээнд дээрх ажлын хэсэг Улаанбаатар хотын төв дэх тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн ложистикийн төв рүү шилжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байна. Тэрбээр “Нийт ачаа тээврийн 90 орчим хувь нь Замын-Үүд боомтоор дамжин ирж, Улаанбаатар хотын төвөөс есөн дүүрэг, 21 аймаг руу эргэн тараагддаг.

Энэ нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл болон эрүүл, аюулгүй орчинд нөлөөлж байгаа. Тиймээс хотын захад орчин үеийн инженерийн шийдэл бүхий тээвэр ложистикийн нэгдсэн төвийг байгуулан ачаа барааг төвлөрүүлэх, тус төвөөс хотын дунд хэмжээний агуулах руу түгээлт хийх нь зүйтэй” хэмээн онцлов.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

И [66.181.161.246] 2024-03-08 12:06:57

Төмөр зам, автозамаа шинэ нисэх буудлын орчмоор гаргаж хот доторх төмөр замаа болиулаач. Түгжээ, чимээ, агаарын бохирдлын нэг том эх үүсвэр !!!

Otgoo [66.181.160.15] 2024-03-08 10:32:02

Zuun ailiig nuulge tend hujaagiin uur bolson.Heden jil yriv hujaagiin halaaxand orson hulgaichid.Naad teever zuuchaa baruun zuun taldhotoos zaiduu baiguul.Ger horoololiig barilgajuulna gej demiirch bhaar tuv tseverleh baiguulamjaa hurdan urgutguj ynzal.Ger horoololiinhon chin nuhen jorlongoo ashiglaj bga ted bairand orohoor achaalalaa diileh uu tseejnii pangaar tsetserhehee boli.Ta nar anhnaaxaa beltgegdsen bolovson huchin bish ymarch chadvargui nam dagasan medleggui shaarnuud...hotiin unagan irgedees zuvulguu av,injeneruud zunduu bga.Medehgui zuileesee bitgii ich niitiin erh ashgiin tuluu setgeleesee ajil...yr ni zailsan deer dee. .

Зочин [122.201.31.113] 2024-03-07 19:50:43

Том самбар тавиад тууз хайчлаад л болоо

Сүхбаатар [202.126.91.85] 2024-03-07 04:11:53

Маш зөв би дэмжиж байна

Зочин [203.98.76.249] 2024-03-06 21:26:30

их л орой сэтгэж нүд нь орой нээгдэж байна даа. муу хүний ухаан үдээс хойш г эж сөнсөн намын сөнөсөн хүмүүс байх юм

ЗОЧИН [60.41.246.196] 2024-03-06 16:28:13

ЭНЭ ХАРИХ ХАА ОЧИЖ МАШ ЗӨВ АСУУДАЛ ШИЙДЭЖ БУЙ ЮМ БНА. ИНГЭСНЭЭР ЗАМЫН-ҮҮДЭЭС УБ-т ИРЖ БУЙ ИМПОРТЫН БҮХ АЧАА БАРААГ ХОТЫН ГАДНА НЭГДСЭН 1 ТӨВД ХҮЛЭЭН АВЧ ХОТ, АЙМГУУДРУУ ТАРААДАГ БОЛБОЛ ХОТЫГ ХЭРСЭН ХЭДЭН ЗУУН САЛБАР ТӨМӨР ЗАМ, ТАЛБАЙ, БАЙГУУЛАМЖУУДЫГ ЧӨЛӨӨЛЖ БАРИЛГАЖУУЛАХ, ХЭРЭГЦЭЭТ ДЭД БҮТЭЦ БАРИХ, АТОЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ТОМ АРГА ХЭМЖЭЭ БОЛНО. ХОТООС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЗӨВ АЖИЛ БАЙНА. ДЭМЖИНЭ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.