Аймгуудын Онцгой комисс болон Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ

Aдмин / Нүүр

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн Онцгой комисс болон Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ.

Иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг “Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх ажлыг зохион байгуулахаар хуваарилан ажиллаж байна. Тиймээс хандив, тусламжийн бараа материалыг хуваарийн дагуу малчин, иргэдэд хүргэх ажлыг аймаг, сумын хэмжээнд шуурхай зохион байгуулахад анхаарахыг чиглэл болголоо.

Мөн нийт нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100-120 см зузаан цастай байгаа учраас хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөн, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэд, олон нийтэд зориулсан сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг хүргэж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж хамтран ажиллахыг анхаарууллаа.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

зочин [103.57.94.90] 2024-03-03 10:37:56

Сайн туршлага их байна аа Алдаршуулдаггүй Тэр чигээрээ бүх мал үхээд эзгүйрээд гээд байх юм Сүржигнэх бодлого байна уу гэлтэй Хариуцлагагүйг урамшуулж тэтгэдэг төртэй боллоо Ахмадуудын тэтгэвэрийг яалаа Яг адилхан бодлого явж байна Хамгийн гол нь малжуулах хэрэгтэй Баахан машин өгөөд хорогдол буурахгүй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.