ОХУ-ын Засгийн газраас “Роснефть” компанид Монголын нийлүүлэлтийг зогсоох албан ёсны мэдэгдэл өгөөгүй

Aдмин / Нүүр

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус улс энэ 03 дугаар сарын 01-ний өдрөөс шатахууны экспортыг хориглох тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар АМГТГ-аас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан тус улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 243 дугаар тогтоолоор арилжааны автобензиний тэр дундаа биржийн арилжаагаар худалдсан бүх төрлийн автобензинийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд экспортонд гаргахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Энэхүү тогтоолын заалтуудаас үзэхэд арилжааны зориулалтаар, тэр дундаа биржээр арилжаалагдаж байгаа автобензиний экспорт хамаарахаар байна.

ОХУ-аас Монгол Улсад экспортолж буй бүх төрлийн автобензин /А-80, АИ-92, 95, 98/-ийг манай шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд болон ОХУ-ын Роснефть компани хооронд байгуулсан урт хугацааны шууд худалдааны гэрээний дагуу Ангарскийн боловсруулах үйлдвэрээс нийлүүлдэг.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Засгийн газраас манай гол ханган нийлүүлэгч Роснефть компанид Монгол Улс руу экспортолж буй бүх төрлийн автобензиний экспортыг зогсоох талаар мэдэгдээгүй бөгөөд манай улсад нийлүүлэх автобензиний үйлдвэрлэл, ачилт, тээвэрлэлт аливаа нэг саадгүй хэвийн явж байгаа мэдээг Роснефть компаниас ирүүлсэн.

Өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар 01-ний өдөр Сүхбаатар боомтоор ОХУ-аас 56 вагон буюу 3360 тонн АИ-92 автобензин, 48 вагон буюу 2880 тонн дизель түлш импортоор орж ирээд байна.

Өнгөрсөн 02 дугаар сард Монгол Улс 74,8 мянган тонн АИ-92 автобензин импортолсон бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.105.12] 2024-03-06 08:39:57

Одоо тэр жижиг оврын түлш бензин үйлдвэрлэх японы технолгийг Анодын Даваа нэвтрүүлэх гээд өчнөөн л ярилаа тэрийг нь дэмжээд санаа нэгдэе олон түмэн минь бас утаанаасаа салаж эрүүл сайхан амьдарцгаая

Зочин [202.179.21.195] 2024-03-07 17:21:53

Зөв дэмжиж байна

Зочин [139.5.219.84] 2024-03-05 22:15:33

Түгжилдэж л болохгүй АН аас айж байна

Зочин [202.126.91.11] 2024-03-05 19:14:58

Сонгуулийн өмнө харин яах бол. Аз мэджээ.

Зочин [43.242.243.68] 2024-03-05 08:59:33

Орос, Хятадтаи эв, наирамталтаи баи ! !

Зочин [202.126.90.74] 2024-03-05 16:11:31

Тийм

Зочин. [59.153.113.159] 2024-03-05 00:13:58

Ёстой яадаг саарал илжиг вэ!!!!¡

Зочин [202.179.24.40] 2024-03-04 13:25:21

УДАХГҮЙ ЗОГСООЛГОХ НЬ Л ДЭЭ... МАНАЙ МАФИОЗ УУД. ... ЭРГЭЭД УЛСАА ШАНТААЖЛАНА. УГААСАА ТЭГДЭГ ...

Зочин [202.126.90.51] 2024-03-04 11:39:25

орос сайн манай европ америк холбогдсон үнэн ч үү.монгол тэнэг орос найдвартай байхгүй шүү

Зочин [202.9.46.137] 2024-03-04 10:17:53

Оросод боогдож царай алдаж байхаар өөрсдийгөө болгох арга хайж , нефтын үйлдвэрээ , атомын болоод УЦС , Нүүрсний ЦС-аа түргэн барьж аваад ӨМХИЙ ХУЛМАСУУДЫГ ЦАРАЙЧЛАХГҮЙ БОЛХОД Л БОЛОО. Үеийн үед л царайчилж байх ёстой гэдэг сэтэхүйгээсээ салаач. МОНГОЛД ЭНЭ ҮЕ БОЛООД ХОЙЧ ҮЕД МИНЬ ХҮРЭХ БУЯН БАЙНАА. Амны хишигтэй ард түмэн гэдгээ санаж өөдрөг бай

Хариулт [139.5.219.141] 2024-03-05 18:05:47

Нефтьний үйлдвэр барьсан ч түүхий нефтиэ оросоос авна .Болоогүй тэр үйлдвэр монголын хэрэгцээний 50-60 %ийг л хангаж чадах үйлдвэр шүү дээ .Алсын бодлогогүй бүү тэнэгтэрч бай .

Нн [202.9.40.17] 2024-03-05 10:55:37

Монгол бензин хийх боломжгүй.үйлдвэр барих хэмжээний нөөц байхгүй тэнэгээ.чам шиг тэнэгүүдээс болоод бензингүй дундад зуундаа очих магадлалтай шүү.

Зочин [66.181.160.78] 2024-03-04 22:30:42

Бензин хэвийн ирж л байгаа юм бна хүмүүс минь битгий муу талаас харж бай сайн сайхан болно гэж бодож бичиж бай

Зочин [66.181.180.104] 2024-03-04 04:42:21

Оросыг муулдаг эргүү тэнэг гарууд , Монголын Хөгжил - Цахилгаан,Шатахуунаас хамааралтай-бүх зүйлсийн ҮНЭ-ийн СУУРЬ,түүнээс гар утас биш,машин биш эд нарын Үнэ-өмнөх 2-с хамаарна 1д. хажуу хаяанаасаа ШАТАХУУН авна гэдэг АСАР ИХ АЗ , тэр нефть боловсруулах үйлдвэр байгаад ч хангаж чадахгүй 2д. Монголын бүх ДЦС-Оросын технологи,тоног төхөөрөмж, Оросоос сэлбэг,хэрэгсэл авч байж өдөр тутам тогтвортой ажилладаг-ийм байхад үхсэн хатсаны Оросоос хамааралгүй болох, цаана чинь хятад бусад улсад ДЦС барьж өгөхгүй,тэр баруун чинь ДЦС-г хориглодог, үүнийг ашигладаг улсын бүтээгдэхүүнд нэмэлт Татвар оногдуулдаг 3д. Оросыг муулах гэж элэй балай болчихсон хогнуудаа Эх Орон Ард Түмнээ Бодох Цаг болсон юм биш үү, баруунд money-гаа хадгалдаг авилгачид,хулгайчид-баячуудын өмнөөс хуцахаа больцгоо

Зочин [202.126.90.74] 2024-03-05 16:12:12

Яг

Зочин [202.9.40.17] 2024-03-05 10:57:41

Оросын үзэн ядагчид бензин битгий хэрэглээрэй.морио унаад явна биз.эсвэл америкаас бензинээ оруулж ирээрэй хө.

Зочин [66.181.160.16] 2024-03-04 12:01:36

Хол очиж хуц, хонхорт очиж мөөр,хуучны хөгшин ухна минь...

Зочин [59.153.113.225] 2024-03-04 00:45:35

АНУ-аас шатахуун авья,үнэтэй л байх,гэхдээ энэ бол ардчилсан шатахуун.

Зочин [66.181.183.36] 2024-03-05 14:55:38

Ардчилсан шатахуун америкт таарсан хог

Зочин [202.126.90.44] 2024-03-04 13:00:38

Онгоцоор уу? кк...хямдхан ирэх байх даа....кк

Зочин [202.9.47.19] 2024-03-04 02:24:58

Ардчилсан шатахуун чинь хулхи гсэн шүү...ха ха..

Зочин [66.181.177.217] 2024-03-03 15:23:02

Оросоос эрчим хүч шатахуунаас хамааралтай байна гэж бүлтэрдэг оркууд оросоос хямд шатахуун эрчим хүч олоод ир. Эсвэл монголд шатахууны үйлдвэр эрчим хүч үйлдвэр байгуулаадах чадах уу?

Зочин [103.57.95.173] 2024-03-03 15:21:10

Орос, хятад бол ар монголын заяагаар учирсан түшигьэй хөршүүд, хоёр хөрштэйгээ монглочууд ямагт найрсаг явах ёстой. Айл хүний амь нэг,саахалт хүний санаа нэг.

Иргэн [202.9.40.17] 2024-03-05 10:59:49

Санаа нэг байнаа.айл хүний амь нэг гэдэг дээ.2 хөрштэйгээ эвтэй байхад бид амар тайван амьдарна.

Зочин [66.181.160.78] 2024-03-04 22:36:24

Яаг үнэн шүү монгол эх орон мандан бадрах хөгжлийн өндөр төвшинд удахгүй хүрэх болно

Зочин [201.204.44.242] 2024-03-03 22:16:39

Mash zov

ONZGOI [139.5.219.212] 2024-03-03 10:12:41

PARLAMENT,TB,SUBAG,TB,IARIX,ONZOG,NEBTRYYLEG,XOTLOGJ,L,D,ERDENEBAT,E,BATYYL.IARIA,2024,3,2,NEBTRYYLEG,

Зочин [212.174.130.51] 2024-03-02 04:09:21

Alin galavin neftiin uildveree barih baisan yum. Heden lalrin neft importlodog horlogchin shulaach kompaniudaas bolood barij chadaaguishd.

Туршлагаасаа бидэнтэй хуваалцаач. [103.212.117.9] 2024-03-01 23:26:50

Тэгээд чамд өөр ямар түнш байгаа юм бэ? Хятад уу? Эсхүл та Америк, Японоос тэнгэрээр шатахуун, цахилгаан эрчим хүч, дулаан Монголд аваад ирэх юм уу? Кх!

Кх! [103.212.117.9] 2024-03-01 23:28:21

Тэгвэл чамайг шууд Нобелийн шагналд тодорхойлно шүү.

Zochin [202.9.40.7] 2024-03-01 19:03:19

OPOC SAIN TYNSH BISH.

Зочин [66.181.189.224] 2024-03-01 22:11:03

Өчнөөн жил тэжээлгэчихээд хуцдаг илжиг вэ


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.