“School Police-н шаардлагыг зөрчвөл хоёр оноо хасаж, 20 мянган төгрөгөөр торгоно” гэв
“School Police” буюу эцэг, эхчүүдийн сургуулийн эргүүлийн үйл ажиллагаа сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “2013 оноос хойш School Police хэрэгжиж эхэлсэн. Цагдаагийн байгууллагад хамгийн их дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа зүйл нь эцэг, эхчүүдийн эргүүлийн үүрэг.
School Police гарч сургууль орчимд үүрэг гүйцэтгэснээс хойш хүүхэд өртөх зам тээврийн ослын тохиолдол 80-90 орчим хувиар буурсан. Хүүхдийг зам хөндлөн гарцаар аюулгүй гарахад маш том дэмжлэг үзүүлж байгаа.
School Police-н шаардлагыг эсэргүүцсэн, дүрэм зөрчсөн жолооч нарт гомдол мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Хэрвээ School Police-н шаардлагыг зөрчвөл хоёр оноо хасаж, 20,000 төгрөгөөр торгоно.
Цаашлаад энэхүү үйл ажиллагаанд хантааз, улаан модноос гадна энгэрийн камер шаардлагатай байгаа” гэв.
Сэтгэгдэл
иргэн [66.181.188.40] 2024-03-01 02:36:10
хэн оноог нь хасаж хэн торгох юм бэ ? наадуулд чинь торгуулиа төлөөд л зогсож байх хүн олдох болов уу даа , ээ мэдэхгүй
Зочин [66.181.184.160] 2024-02-29 09:41:01
Shkol policed bas ih uchir bna.Gartsand hvn duhuj ireegui bhad l modoo urguud bugluu vvsgeef bna. Bas johon tolgoi siireg ajillaj baimaar. Ywgan hvnee gants 2uur ni bish, hed2 eer ni gargaj baimaar
Зочин [66.181.181.190] 2024-02-29 08:48:54
Жолоочид хариуцлага тооцоод байхад школь ролицид бас хариуцлага баймаар байна. Ядаж хүүхдүүдээ 2.3 болгож байгаад гаргаж баймаар байна. Одоо Үхрийн баас шиг нэг нэгээрээ цуварч сургууль орох тарах цагаар түгжээ үүсгэдэг ганц талбар болсон. Жнь Хүннү 2222 ийн хойно 25м хүрэхгүй зайд 2 явган хүний гарцтай 4 эрээн хувцастай эцэг эх зогсоно Баруунаас ирээд эргээд баруун явдаг уулзварын гарцыг ядаж хаачихмаар байгаа юм Академээс мөн Хүннүгээс гарч ирсэн машин эргэх гэж 15-30минут зогсох энүүхэнд болсон Зүүн талын гарцаар гаргадаг болбол тэр хавийн түгжрэл 50 % буурах болно.
Zochin [39.154.234.222] 2024-02-28 23:01:25
Torgoson mungiig hen awdag we