Н.Ганибалыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэллээ

Aдмин / Улстөр

2024 оны сонгуулиас хойш УИХ-ын гишүүн асан Н.Ганибал АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Тэрээр сонгуульд ялагдал хүлээсэн ч намын нөхөд нь итгэл хүлээлгэж ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан юм. АН орон нутгийн сонгуульд муу амжилт үзүүлсэн ч түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөнгүй. Харин ч эсрэгээрээ өнөөдөр түүнийг АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нь жинхлэн томиллоо. Үүнтэй холбогдуулан түүний намтрыг танилцуулъя.

БОЛОВСРОЛ:

  • 1982-1992 он Сүхбаатар аймгийн 1-р бүрэн дунд сургууль
  • 1992-1997 он Улаанбаатарын их сургууль, хэрэглээний математикч
  • 1999-2001 он ШУТИС, Программ хангамжийн магистр
  • 2002-2003 он Англи улсын Стокпортын коллеж

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 1998-2000 он Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн
  • 1999-2002 он Сүхбаатар аймаг дахь Технологийн дээд сургуульд багш, секторын эрхлэгч
  • 2007-2008 он Мэдээллийн технологийн үндэсний паркт мэргэжилтэн
  • 2008-2012 он Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх
  • 2012-2015 он Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
  • 2015-2016 он Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрх зүйн газрын дарга
  • 2017-2018 он АН-ын Намын байгуулалтын газрын дарга
  • 2018-2020 он АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
  • 2020-2024 он УИХ-ын гишүүн
  • 2024 оноос АН-ын еөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.