Улсын хэмжээнд 370 зөвшөөрлөөс 93-ыг цахимжуулаад байна
Төр, засаг Зөвшөөрлийн тухай хуулиар 1300 гаруй зөвшөөрлийг цөөлж, 370 болгосон.
Үүнээс улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 93 тусгай зөвшөөрөл бүрэн цахимжаад байна. Зөвшөөрлийн нийт тоотой харьцуулахад цахимжсан зөвшөөрөл нь өнөөдрийн байдлаар хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаад бизнес эрхлэгчид шүүмжлэлтэй хандаж байна.
Тодруулбал, бизнес эрхлэгч нар төрийн үйлчилгээг цахимжуулсанд эерэг хандаж буй боловч энэ үйл явц нь удаан байгааг хэлж байна. Энэ талаар МҮХАҮТ-д болсон “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөө” болон явцын талаарх уулзалтаар хэлэлцлээ.
Засгийн газрын ХЭГ МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлэгт ЭЗХЯ, ХЗДХЯ зэрэг зарим яам, төрийн болон ТББ, хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөл оролцсон юм. Улсын хэмжээнд 370 зөвшөөрлөөс 93-ыг цахимжуулаад байна.
Сэтгэгдэл