МАЛ НЬ ХАРЬЯАНДАА ҮХЭЭГҮЙ БОЛ МАЛЧИНД ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОГДОХГҮЙ
Монгол Улсад “Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль” 2014 онд батлагдаж дагалдах журам нь 2020 онд шинэчлэгджээ. Энэхүү хуулийн зорилт нь “...малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, төрөөс тавих хяналт, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, малын давхар даатгал, даатгагч болон даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” Гэжээ. Харин уг хуулийн 5.1.2.малыг тухайн мал тоологдсон сумын нутаг дэвсгэрт даатгуулах; бөгөөд малын хорогдлыг сумын түвшнээр тодорхойлж нөхөн төлбөрийг олгох бөгөөд босго үзүүлэлтэд хүрэхгүй бол нөхөн төлбөр олгодоггүй.
Сумын нийт малын 30 хувь нь хоргодсон бол эрсдэлийн дээд түвшин гэж үзэн нөхөн төлбөр олгоно. Энэ хуульд малчин малаа өөрийн харьяа сумдаа тоолуулчхаад өөр аймаг сумын нутагт отроор явж байгаад мал нь хоргодсон бол ямар зохицуулалт үйлчлэх нь төдийлөн тодорхой бус.
Мөн даатгуулагч малчин малаа ямар төрлөөр хэрхэн, хэдэн малаа даатгуулснаас хамаарч нөхөн төлбөр олгогдох бөгөөд хэрвээ цөөн малаа бага өртгөөр даатгуулсан бол нөхөн төлбөр мөн л бага хувьтай бодогдоно. Малын хорогдлыг тоог, хувь хэмжээг сум багийн удирдлага боловсруулан статистикийн байгууллагад мэдээлэх бөгөөд үүний дараа хохирлыг хэмжээг тооцоолдог. Энэ хооронд малчид бодит эрсдэлээ бууруулах чадавх нь алдагдсаар байх нь.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [66.181.184.185] 2024-02-29 08:54:45
ЭНЭ ГАРЧИГ БИЧСЭН ЭРГҮҮ ДАГЗ
Зочин [66.181.184.35] 2024-02-29 00:12:11
Зурагтаар үзэхэд хэдхэн мал үхсэн байна лээ. Хот руу орж ирж байгаа оркууд өөрсдийгөө олон мал алдсан баян малчид байсан гэж танилцуулах гээд байгаа юм.
Зочин [139.5.219.36] 2024-02-28 20:06:44
Өгөхгүй байх ямар нэгэн арга олж л таараа,даатгалын гэрээгээ сайн хар
Зочин [59.153.115.56] 2024-02-28 17:06:20
Манайхан ч хөгжилтэй шүү...үхсэн малаа тээх гэж нэмэлт зардал гарах нь дээ
Зочин [203.98.76.249] 2024-02-28 15:01:39
ямар балай юм отроор явж байгаад малаа үхүүлэх гээд нутаг руугаа нүүх нь дээ.