Х.Нямбаатар: Метро барих тендерээ зарлана, намайг мохооно гэвэл бүтэхгүй
Улаанбаатар хотод метро барих шаардлага байгаа ч барьж чадахгүй гэдгийг зарим хүмүүс шүүмлэлээд буй. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар энэ асуудалд хариу өглөө. Тэрбээр нүүр номоороо дамжуулан “Газрын наймаачдын захиалгаар нэг галзуу лайвчин гарч ирээд метро эсэргүүцэж байна. Энэ Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвшчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нар гадна дотны захиалгаар над руу дайрч давшилж байна. Энэ хавар энэнээс ч илүү юм үзэх юм шиг байна. Энэ мэт нь намайг мохооно гэвэл бүтэхгүй гэдгийг хэлье!
Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна.
Jica-гийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатар хотын эдийн засгийн чадамж тэр үеэ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл хот өөрөөсөө шийднэ. Жайкагийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан.
Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжыг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө.
Ер нь тэгээд хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно. Энэ сарын 29-нд эхний нээлттэй олон улсын тендерээ зарлана” гэж мэдэгдэв.
Сэтгэгдэл
Зочин [123.136.150.154] 2024-02-29 13:06:46
1zqjsi'"(){}<x>:/1zqjsi;9
1zqjsi'"(){}<x>:/1zqjsi;9 [123.136.150.154] 2024-02-29 13:06:46
Зочин [1zqjsi'"(){}<x>:/1zqjsi;9] 2024-02-29 13:06:46
Ард түмнээсээ асуугаач ээ. Ардчилсан улс юм бол. [66.181.160.42] 2024-02-27 18:02:49
Эхлээд Ард нийтийн санал асуулга явуулаач ээ! Аймаар том хөрөнгө оруулалтш дээ. Зөвхөн таны мөнгө урсахгүй, харин бидний төлсөн татвараар л зардлыг нь нөхнө ш дээ, Нямбаатар аа. Хувийн албан тушаалынхаа эрх ашгийг л бодоод байх юм.
Зочин [103.57.92.209] 2024-02-27 15:25:37
НЭГ САНАЛ БАЙНА АЧААНЫ ГТ НЫ ХӨДӨЛНӨӨНӨӨ БОГД УУЛАА ТОЙРУУЛЖ ЯВУУЛАХ САНАЛАА АЖИЛ БОЛГООД ЗӨВХӨН СУУДАЛЫН БОЛОН ХОТ ДҮҮРГИЙН ГТ ЭЭ ХОТЫН ТӨВӨӨР ЯВУУЛ ХУЛГАЙЛЧИХГҮЙ Л БОЛ ЗАРДАЛ БАГА ГАРНА. ХОТ ДҮҮРГИЙН ГТ НД РЁЛЁБУСЫГ МАШ БАГА ЗОГСООЛТОЙ ТУХАЙЛБАЛ УБ ӨРТӨӨ ДУНД ГОЛ ЦЭЦЭГ ТӨВ НАРАН ТУУЛ АМГАЛАНБААТАР АМГАЛАН ӨРТӨӨ ГЭХ МАЯГААР ЯВУУЛБАЛ АМЬДРАЛД НИЙЦНЭ ТҮГЖРЭЛ СААРНА
Зочин [103.11.192.46] 2024-02-27 15:00:47
Энэ чихэлдсэн газраа хаана метро барих гээвээ. Тэгэхээр хотоо тэлэх бодлого баримтлаад ажилла л даа. Наад мөнгөөрөө цахилгаан дулааны станц бариад хотоо тэлэх төлөвлөгөө боловсруул. Ер нь бол наад мөнгө чинь сонгуулийн зардал болоод л алга болно. Яагаад барьж чадахгүй байна гээч. Дарханы зам барих гэж бараг 7 жил /одоо ч дуусаагүй/ болсон байж юун метро. Идэж уугаад алга болдог болохоор л та нарт итгэхгүй байгаа байхгүй юу
Зочин [59.153.115.56] 2024-02-27 14:49:17
Зөв шүү мөнхэрдэнэ гэж эрүүл өвчтэй мэдэгдэхгүй нэг нөхөр эсэргүүцээд хашигчиж байхаар дэмжээд ажиллавал зүгээр байдэг
Зочин [103.161.242.149] 2024-02-27 14:49:03
Батүүл хотын дарга байхад Улаанбаатар өнөөдрийн төрхөө олсон юм. Харамсалтай нь Сүг Бабо гарч ирээд арваад жилийн хөгжлийг хойш нь татлаа. Ганц хот ч биш монгол орны хөгжлийг. Метрог аль эрт барьчихгүй юу.
МУЙХАР ДАРГАД [202.179.24.40] 2024-02-27 14:32:58
ТӨЛГӨН ХОМУУНИСТ ГЭЖ ЗҮГЭЭР Ч НЭГ НЭРЛЭЭГҮЙ БАЙХ ШҮҮ ЧАМАЙГ... МӨНХ-ЭРДЭНЭ ЗӨВ Л ЮМ ХЭЛСЭН ... 1,5 ТЭРБУМ ДОЛЛОРООР УЛААНБААТАРААС 500,000 ХҮН ӨЛХӨӨН ГАРГАЖ ШИНЭ СУУРЬШИЛ БАЙГУУЛЧИХ МӨНГӨ. ЭНҮҮХЭН 40 КМ Т СЭРГЭЛЭН, АЛТАНБУЛАГ СУМАНД ИХ СУРГУУЛУУД, ТӨРИЙН БАЙГУУЛАГУУДАА ГАРГАЧИХ 200 ХУВИЙН БОЛОМЖТОЙ.АСАР ИХ МӨНГӨӨР МЕТРО БАЙГУУЛААД АШИГ ОЛОХГҮЙ , ЗАРДЛАА Ч ДИЙЛЭХГҮЙ БОЛ ХАРИУЦЛАГА ХЭН ХҮЛЭЭХ ЮМ.... ЗЭЭЛ ЗЭЭЛИЙН ХҮҮ НЬ ХЭД БОЛОХ ЮМ. ИРГЭДЭЭС САНАЛ АВСЫМ УУ ЧИ.
Зочин [122.201.31.25] 2024-02-27 14:08:55
За нямбактираа чиний нэр хүнд үнэ цэнэ юу ч байхгүй болсон гэдгээ мэдэж ав мeтроны эхлэл нэртэй хэдэн төгрөгөө шалдаа буусан намдаа өөртөө аваад л сонгуул эхэлнэ чи болон танай нам дуусна мөнгө ч үгүй мeтро ч үгүй болно бүлтрээд яахав өөр зүйл хийх гэж оролд
Зочин [202.70.44.46] 2024-02-27 14:06:51
Манайх шиг хүйтэн хотод метро зөв шийдэл мөн. Гэхдээ хотын шугам сүлжээ, эрчим хүчний хангамжаа сайн тооцоорой
Зочин [202.72.245.121] 2024-02-27 14:03:11
Метро-г ч бол дэмжиж байна шүү. Метро барчихвал нийслэлийн олон юмны гацаа арилна даа.