Гадаад мэдээ

Нийт 8009 мэдээ байна
post thumbnail

Канад Улс анх удаа түр оршин суугчдынхаа тоог бууруулж, цагаачлалыг хязгаарлахаар боллоо

Канад улсын эрх баригчид тус улсад түр оршин суух гадаадын иргэдийн тоог бууруулж, түр оршин суух зорилгоор ирэх гадаадын цагаачдын тоог хязгаарлах болсноо өчигдөр зарлажээ. Сүүлийн жилүүдэд Канадад түр хугацааны визээр ирэх гадаад оюутнууд болон гадаадын ажиллах хүчний тоо эрс нэмэгдсэн нь ерөнхий сайд Жастин Трюдогийн засгийн газрын эдийн засгийн...

post thumbnail

Туркийн Төв банк бодлогын хүүгээ 50 хувьд хүргэж өсгөжээ

Туркийн Төв банк гуравдугаар сарын 21-нд буюу өчигдөр бодлогын хүүгээ 500 суурь нэгжээр нэмэгдүүлж, 50 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.  Тус банк энэ шийдвэрээ инфляц өссөнтэй холбон тайлбарлаад "сар тутмын суурь инфляц мэдэгдэхүйц, тогтвортой буурах хүртэл мөнгөний хатуу бодлого баримтална" гэж мэдэгдсэн байна.  Хоёрдугаар сар...

post thumbnail

Томоохон корпорациуд усны хямралыг улам даамжруулж байна

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнс, хөдөө аж ахуйн компаниудын ердөө дөрөвний нэг орчим нь усны хэрэглээгээ багасгаж, усны бохирдлыг бууруулахаа амласан тухай “Оксфам” байгууллага пүрэв гарагт мэдээлжээ. Тус байгууллага жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн усны өдрийг тохиолдуулан...

post thumbnail

Сөүл хотын Цагдаагийн газартай монгол иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллана

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга П.Батхүлэг 2024 оны гуравдугаар сарын эхээр БНСУ-ын Сөүл хотын Цагдаагийн газрын Гадаад хамтын ажиллагааны газрын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Юнь Рю Гёнтэй албан уулзалт хийсэн.  Монгол Улсын иргэдийг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх сургалт сурталчилг...

post thumbnail

Дональд Трамп зарим хөрөнгөө хураалгаж магадгүй болов

Нью-Йоркийн шүүхээс хэвлүүлсэн тайланд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын өмгөөлөгчид санхүүгийн залилангийн хэргээр тус шүүхээс Трампад оногдуулсан 464 сая долларын барьцааг төлөх боломжгүй болсон тухай мэдэгдээд буйг дурджээ. Ийнхүү ирэх сонгуульд Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай болоод буй Дональд Трампы...

post thumbnail

Цахилгаан барааны хаягдал ихсэж байгааг НҮБ анхааруулжээ

Цахилгаан барааны хаягдал нь байгаль орчинд хөнөөлт үр дагавар учруулах хэмжээнд хүрч байгааг НҮБ лхагва гарагт анхаарууллаа. НҮБ-ын Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон Сургалт, судалгааны байгууллагын хамтарсан тайланд дурдсанаар, дахин боловсруулалтын хэмжээ нь хаяг...

post thumbnail

ПАРИС 2024: ОХУ болон Беларусийн тамирчдыг олимпын нээлтэд оролцуулахгүй

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганаар ОХУ болон Беларусийн баг тамирчдын эсрэг ямар арга хэмжээ авах нь олны анхаарлыг татаж байв. Тэгвэл Төвийг Сахисан Баг (AINs)-ийн тамирчдыг олимпын нээлтийн ёслолд оролцуулахгүй болсноо зарласан юм. Түүнчлэн олимпод оролцох тамирчдын тоонд хязгаарлалт тогтоожээ. Одоо...

post thumbnail

ПАРИС 2024: Эммануэль Макрон олимпын үеэр гал зогсоохыг уриалав

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Украины TCH сувагт өгсөн ярилцлагадаа олимпын үеэр гал зогсоохыг хоёр талаас хүссэн тухайгаа ярьжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас олимпын хөдөлгөөнийг дэмжих үүднээс дайсагнагч талуудыг гал зогсоох санал гаргасныг дэмжиж байгаагаа Э.Макрон онцолсон ю...

post thumbnail

Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаа “их удирдагч” гэж нэрлэжээ

Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаагаа “их удирдагч” гэж нэрлэсэн нь түүний эцгийнхээ залгамжлагч болох магадлалыг улам нэмэгдүүлж байна. Баасан гарагт Ким Жон Ун охины хамт нийслэл Пёнян хотын хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан тухай Умард Солонгосын төрийн төв хэвлэл Родон Синмун сонин Бямба гарагт мэдээ...

post thumbnail

Этиопын арилжааны банкны системд алдаа гарсны улмаас харилцагчид нь олон саятай тэнцэх мөнгө илүү авчээ

Зүүн Африкийн Этиоп улсын хамгийн том арилжааны банкны системд алдаа гарснаар харилцагчдад нь илүү мөнгө авах боломж олджээ. CBE (Commercial Bank of Ethiopia) банкны харилцагчид Бямба гарагийн өглөө дансанд байгаагаасаа илүү мөнгө бэлнээр авах боломжтой болсноо мэдсэн байна. Уг алдаа илэрсний дараа нийтдээ $40 саятай тэнцэх бэлэн мөнгийг хүмүүс ATM...