Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрханы эмнэлгүүдэд нэмэлт ор дэлгэжээ

Aдмин / Эрүүл мэнд

Томуу, томуу төст өвчин нэмэгдсэнтэй холбоотойгоор Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж байгаа арга хэмжээний хүрээний талаар танилцууллаа.

2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн байна. Ажлын өдөр 21 цаг хүртэл, амралтын өдөр 11.00-18.00 цагуудын хооронд ажиллаж эхэлсэн. Ингэснээр нийслэлийн 18 эрүүл мэндийн байгууллагын хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар үзүүлдэг хүүхдийн тоо өмнөх долоо хоногийнхоос 600 орчимоор буурсан аж.

Чингэлтэй дүүргийн 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны хоёроос дээш насны хүүхдүүдийн тусламж, үйлчилгээг Сэлбэ нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлжээ. Ингэснээр Чингэлтэй дүүргийн хүүхдийн эмнэлгийн ачааллыг бууруулах юм. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн харъяа Баянхошуу салбар эмнэлэг дээр 5-аас дээш насны хүүхдийн томуугийн тусламж үйлчилгээний 50 орыг нэмэлтээр дэлгэсэн байна.

Энэ пүрэв гарагаас Нийслэлийн харъяа Хан туул хүүхдийн сэргээн засах төв дээр 50 орыг нэмэлтээр дэлгэнэ. Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчилнэ. Гэхдээ иргэд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв дээр эхэлж очоод, эмчийн эрэмбэлэн ангиллын дагуу шаардлагатай хүүхдүүд Хан туул төв рүү явах аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.