"Ногоон автобус"-ны шүүх хурал өнөөдөр болно
А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох "Ногоон автобус"-ны хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал долоон удаа хойшилсон. Хамгийн сүүлд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 16-нд товлогдож, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар хойшлуулсан юм.
Өмнөх үйл явцыг дурдвал,
- АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
- Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
- Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
- Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл тус тус хойшиллоо.
Хэргийг сануулахад, авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний улмаас улсад нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан билээ.
Сэтгэгдэл
Shuuh [202.55.188.33] 2025-01-20 11:49:13
Ene heregsehui boloh yum bilee mongoliin shuuh mandatugai
Зочин [70.106.192.44] 2025-01-20 11:43:28
Луйварчидаа шагнаад л дуусах байлгүй дээ