Трамп Путинтэй уулзахаа зарлав
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөртэй нь уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу талууд уулзалтад бэлтгэж байгаа талаар өнгөрсөн Баасан гаригт мэдэгджээ.
Тэрбээр Флорида дахь өргөөндөө сэтгүүлчидтэй уулзахдаа "Путин уулзахыг хүсч байна. Бид уулзалтыг зохион байгуулахад бэлтгэж байна" гэж хэлсэн байна.
Сэтгүүлчид түүнээс Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийх боломжтой эсэх талаар асуухад Трамп “Энэхүү уулзалтын дараа товыг тогтооно” гэж хариулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч арванхоёрдугаар сард хэвлэлийн бага хурал хийхдээ Трамптай шууд утсаар ярьж, яриа хэлэлцээ хийх, уулзахад бэлэн байгаагаа мэдэгдэж, хоёр Ерөнхийлөгчид ярих зүйл бийг тэмдэглэсэн байна.
Трамп өмнө нь Путин хэлэлцээрт бэлэн буйг мэдэж байгаа талаар мэдэгдсэн ч “Цагаан ордонд албан ёсоор буцаж ирсний дараа л ийм харилцаа холбоо тогтоох боломжтой” гэж үзэж байгаагаа илэрхийлж байв.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков дээрх мэдээллээс өмнө Путин, Трамп нарын хооронд тодорхой харилцаа тогтоох төлөвлөгөө одоогоор байхгүй байгаа бөгөөд энэ талаар Америкийн улс төрчөөс ямар нэгэн “мэдээлэл” ирээгүйг хэлжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл