Орон нутгийн сурагчдын хичээл энэ даваа гарагаас эхэлнэ
Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан. Хуваарийн дагуу сурагчид нэгдүгээр сарын эхнээс амарсан юм. Сурагчдын амралт орон нутгийн сурагчдын ирэх долоо хоногт, нийслэлийнх нэгдүгээр сарын 24-нөөс дуусна. Улмаар орон нутгийн сурагчид ирэх даваа гарагаас, нийслэлийн сурагчид нэгдүгээр сарын 27-ноос хичээллэж эхлэх юм.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.
I-II анги
- Нийслэлд 12-р сарын 23-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт I-II ангийнхан 12-р сарын 23-наас 1-р сарын 17-ныг дуустал
III-V анги:
- Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал
VI-IX анги:
- Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал
X-XII анги:
- Нийслэлд 1-р сарын 6-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт 1-р сарын 6-наас 1-р сарын 17-ныг дуустал амарна.
Сэтгэгдэл
Сургууль сургуулиараа. Харин Ерөнхийлөгч асан бол өөр. [66.181.182.37] 2025-01-18 17:39:16
Хичээл эхэлдгээрээ эрэлнэ. Гэтэл энэ улсын АНХНЫ Ерөнхийлөгч нас барна гэдэг СОНДГОЙ үйл явдал. Мэдээ.мн-ийхэн ингэж дорой царайлж, ямар нэг эмгэнэл буву ЮҮ Ч НИЙТЛЭХГҮЙ байж БОЛОХГҮЙ ш дээ.