Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна

Д.Тулга / Боловсрол

Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн хоол, дотуур байранд суух хүүхдийн хоолны түүхий эдийн зардал тус бүр нэмэгдсэнтэй уялдуулан хүүхдийн хоолны тогоочийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна.

Сургалтыг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газраас ШУТИС, Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 110 тогоочийг хамруулж буй.

Монгол, Солонгосын мэргэжлийн багш нар хамтран боловсруулсан 120 цагийн онол, дадлага хосолсон агуулгатай тус сургалтын хүрээнд:

- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөлт, менежмент

- Бага насны хүүхдийн өсөлт хөгжлийн онцлог болоод хооллолтын байдал, шим тэжээл эрүүл мэндийн асуудлууд

- Эрүүл ахуй, аюулгүй байдлын менежмент /Хоолны хордлогоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээ/ гэх мэт онол, дадлагын хичээл зааж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.