Умард Солонгос ойрын тусгалтай баллистик пуужин туршив

Умард Солонгос улс өнөөдөр өглөө 09:30 цагт ойрын тусгалтай баллистик пуужингийн туршилт хийсэн тухай Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ. Мягмар гарагийн өглөө туршсан пуужингуудыг Умард Солонгосын Жаган мужийн нутаг дэвсгэрээс хөөргөсөн байна. Эдгээр пуужингууд Солонгосын хойг, Японы дунд далай тэнгисийн усанд унахаасаа өмнө 250 км хүртэл зайг туулсан гэж үзэж байна.
Өмнөд Солонгосын арми Умардыг дахин баллистик пуужин туршиж магадгүй гэж үзэж буй. Тиймээс Япон, АНУ-тай хамтран Умард Солонгосын зүг ажиглалтаа илүү сайжруулах бэлтгэлээ хангажээ.
Мөн Умард Солонгос баллистик пуужингууд туршсанаар Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг өдөөн хатгасан үйлдэл гаргаж байна хэмээн шүүмжиллээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын үүргийг орлон гүйцэтгэж байгаа Эдийн засаг, сангийн сайд Чой Сан Мок Умард Солонгосын өнөөдрийн туршилтттай холбоотой сануулга өглөө. Чой Сан Мок Пёньян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ийм төрлийн зэвсэг туршихыг хориглосон тогтоолыг үргэлжлүүлэн зөрчсөөр байвал хатуу хариу авах болно гэдгийг анхааргуулжээ.
2025 он гарснаас хойш Умард Солонгос улс хоёр дахь удаагаа баллистик пуужин туршлаа. Энэ сарын 6-ны өдөр Пёньян дундын зайн тусгалтай цоо шинэ төрлийн дуунаас хурдан пуужин туршсан юм
Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо
У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
Д.Трамп эсрэг талуудыг хэлэлцээний ширээний ард суулгахаар болов
ЦЕГ: П.Эрдэнэтогтох, О.Баясгалан, З.Оролмаа нарыг эрэн сурвалжилж байна
Монгол Улсын төрийн далбаагаар “Кутуб Минар” цамхагийг гэрэлтүүлэв
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө
ЦЕГ: Хулгайлах, дээрэмдэх, эд хөрөнгө устгах гэмт хэрэгт холбогдсон 16-22 настай этгээдүүдийг эрэн сурвалжилж байна
Америкийн бараанд татвар ногдуулахыг хойшлуулжээ
До.Цэнджав: Сэтгүүлчид “Та ямар сонин ном, сонин сэтгүүл уншсан бэ” гэж гишүүдээс заавал асуудаг байх ёстой
ББСБ-аас олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагад өөрчлөлт оруулав