Бригадын генерал Р.Чингисийг Ц.Элбэгдорж, П.Цагаан нартай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үү

Aдмин / Хууль

Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Р.Чингисийг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд энэхүү албан тушаалд томилж, чөлөөлөх шийдвэрийг гаргадаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр хоногийн өмнө "Төмөр замын хэлэлцээрийг хийсэн цагаас эхлээд жагсаал цуглаан хийж эхэлсэн. Жагсаалыг П.Цагаан, түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис дүү Р.Саруулын хамт санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж байгаа компани тэдний ард бий" хэмээн мэдэгдсэн билээ.

Р.Чингис өмнө нь дараах албан тушаалуудад ажиллаж байжээ.

  • 1984-1985 онд Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч,
  • 1989-1990 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт гэрээт төлөөлөгч,
  • 1990-1992 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Өмчийн хэлтэст төлөөлөгч,
  • 1992-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэс, Банкны өр барагдуулах албаны Цагдаагийн гэрээт хэсэг, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч,
  • 2004-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Авилгалтай тэмцэх тасгийн дарга,
  • 2007-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,
  • 2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга,
  • 2012-2014 онд Хууль сахиулахын Их сургуулийн захирал,
  • 2014-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга,
  • 2021 онд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга,
  • 2011 оны 11 дүгээр сараас Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.82] 2025-01-10 00:40:13

Ok

Зочин [66.181.182.176] 2025-01-10 00:19:19

За ингээд хэлмэгдүүлэлт эхэллээ дээ

Иргэн [202.55.188.90] 2025-01-09 23:12:52

Энэ Элбэгдорж Сайханбилэг Баярцогт нар зайлаасай гай юмаа

Танан [139.5.218.246] 2025-01-09 21:10:46

Маш зөв

Зочин [66.181.186.241] 2025-01-09 20:12:36

Эби ч тэр хачин гоё хошгоруулнаш дээ.Ер нь хэдий чинээ гоё хошгоруулна төдий чинээ хулхи хуурамч уу?.тэгж л харагдаад бна даа.

Агар [202.55.188.104] 2025-01-09 20:08:18

Маш зөв

Шаар [202.126.90.181] 2025-01-09 19:42:51

Подлец,подонок

Иргэн [122.201.31.170] 2025-01-09 18:58:08

Дотоодын цэргийг хөл дээр босгосон хүн. Харьцаж, хамт ажиллаж үзээгүй байж яахаараа ингэж худлаа муулдаг юм бэ. Зурагтаар нэг сайд нэг үг хэлээд л ажлаас нь чөлөөлдөг аймар нийгэмд бид амьдарч байна. Буруу зүйл хийсэн бол цагдаа, атг шалгаад прокурор хянаад яллаад шүүх шийдвар гаргадаггүй юм уу. Үнэхээр г айхаж байна

Пи-г барьсан нь болж [86.85.55.114] 2025-01-09 17:16:53

Жинхэнэ гар хөл. Шагнал тушаалдаа бүр дийлдэхээ больсон байсан. Олон бузар булай юм гардан хийсэн хийлгүүлсэн л дээ энэ пи чинь.

Зочин [66.181.161.170] 2025-01-09 16:40:02

новшийг шоронд суулгаж байгаад шалгах хэрэгтэй Цагаан гадаад байгаа хас дээрээ очсон одоо наад нѳхѳр чин хажуу байгаа хус руугаа цугтана шүү

Зочин [86.85.55.114] 2025-01-09 17:12:52

Тийн

Зочин [66.181.178.165] 2025-01-09 16:29:43

Ашгүй зөв хүнийг зайлуулжээ

Зочин [86.85.55.114] 2025-01-09 17:13:33

Жинхэнэ новш л доо

Зочин [66.181.161.65] 2025-01-09 16:13:03

УВС ын бүлэглэлийг нам дарах нь дээ

Хэлмэгдсэн хүн бноо би. [103.143.40.147] 2025-01-09 15:22:08

Энэ саарал тогоотой хог шаар Хүзүүдорж.н жинхэнэ гар хөл шүү дээ.Энэ хулгайч ЦЕГ.н дарга бхдаа Хүзүүдорж.н хамт хэлмэгдүүлж хоридог дээомддэг бсан юмаа.Энэ хог шаар үйл.н үр ээ даахгүй ээ карма бдаг ирдэг юм Үхэлийн муугаар үхэх болно харжил бгаарай дахин хэлье үйл.н үр ирдэг.

Иргэн [103.212.163.243] 2025-01-09 14:10:33

Арай ч ийм тэнэг зүйл хийх хүн бишээ, золиослоод хэлмэгдүүлэлт явчих шиг боллоо

зазз [86.85.55.114] 2025-01-09 17:15:30

Би энэ хүнд орчуулга хийдэг байсан. Яахав орос хэлтэй ч байлуу, сургууль соёл төгссөн гэж бусад цагдаа нараасаа арай илүү дугардаг идэвхтэй хүн байсан. Гэвч маш муу хүн гэж ихийг сонссон. Байгаа байдал нь ч нэг тийм нууцлаг, үл итгэл төрүүлмээр


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.