Парламентад дахин сонгогдоогүй 38 гишүүнээс 30 нь эхний сарын тэтгэмжээ авчээ
УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш үндсэн цалин болон нэмэгдэл цалингийн 12 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно хэмээн УИХ-ын тухай хуульд заасан байдаг нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй.
Тэгвэл дээрх хуулийн зохицуулалт нь 1992 онд батлагдсан УИХ-ын тухай хуульд орсон өөрчлөлт бөгөөд 2024 оны хүртэлх хугацаанд хууль 4 удаа өөрчлөгдөхдөө УИХ-ын гишүүнд олгох тэтгэмжтэй холбоотой заалт тодорхой хэмжээнд өөрчлөгдөж ирсэн талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээллээ.
Тэрбээр "Олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй УИХ-ын тухай хуульд заасан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан тохиолдолд дахин сонгогдоогүй болон эрүүл мэндийн шалтгаантай тохиолдолд төрөөс тэтгэмж олгох асуудал Анхны 1992 онд батлагдсан хуулиас эхтэй.
Дараа нь 1997 онд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орохдоо "өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд дахин сонгогдоогүй бол өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилох, эсхүл зургаа хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно" гэсэн заалт мөрдөгдөж эхэлсэн.
2006 онд хийсэн УИХ-ын тухай хуулийн гурав дахь өөрчлөлтөөр нэг удаад олгох тэтгэмжийн хэмжээг 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний болгож өөрчилсөн байдаг. Энэ хууль 2020 он хүртэл 14 жилийн хугацаанд хэрэгжсэн.
Хамгийн сүүлд 2024 онд батлагдсан УИХ-ын тухай хуульд 41.9 дэх хэсэгт "хэрэв тухайн гишүүн дахин сонгогдоогүй бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг төрөөс олгоно" гэж заасан байгаа.
Зарим улс орны парламентын хуулийн жишгийг харахад 18 сар болон түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гишүүдийн нийгмийн баталгаа болгож олгодог зохицуулалт бий.
Сэтгэгдэл
зочин [59.153.86.104] 2025-01-08 12:40:31
УИХ -д эдгээр хүмүүс сайн дураараа хайр найргүй мөнгө зардал гарган байж сонгогдон гишүүн болоо биз дээ . УИХ -ын гишүүний эрх ямба дархан эрхээр улсын болон өөрсдийн амин хувийн ажлаа хамтад нь шийдээд явсан . эд алдаж хохирсон зүйл огт байхгүй чөмгөө дундартал монгол улсын төлөө зүтгэсэн зүтгэлч байхгүй бүх юм найзан дундаа болоод өнгөрсөн . ичих нүүртэй байгаа ч .бүгд л ажилгүй байсан ч өлсөөд үхчихгүй ардаа хөрөнгөтэй бизнестэй байж яасан өлөн юм .
Зочин [202.55.191.194] 2025-01-08 11:07:26
Үйлийн үр хаалга андуурдаггүй ......
nergui [103.168.34.122] 2025-01-08 05:16:09
Er n gishuud bsn hun bolgon ardaa huviin kompanitai bj yahaaraa iim dapuu setevhiitei umhii tolgoinuud bdg ym ? mongol hunii shunal dendsen gej gadniihan yridag n unen bn , eh orondoo gai chiregsed bas tetegleg avdag n gaihaltai bnaa !
зочин [202.9.40.112] 2025-01-07 22:07:15
ийм хогийн хууль санаачилсан нөхөд болон гишүүдийг дахин сонгохгүй бас НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ - г шаардах хэрэгтэй байна. УЛС ОРНОО ХӨГИЙН УТАА ТҮГЖРЭЛД ГЭЭД БҮХИЙ Л ДЭЛХИЙН ХАМГИЙН МУУ АДГИЙН БАЙРАНД ОРУУЛЧИХААД ЯАЛАА ГЭЖ МӨНГӨ АВЧ БАЙГАА ЮМ БЭ.ӨӨРСДӨДӨӨ АШИГТАЙ ХУУЛИА АРД ИРГЭДЭЭС НУУН БАЙЖ БАТЛАСАН ГИШҮҮДЭД МӨНГӨӨ ЭРГҮҮЛЭН АВЧ БАС ХҮҮ НЭХЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
зочин [195.88.142.26] 2025-01-07 16:04:21
новшнууд юмаа ханадаггүй
ЗОЧИН [202.126.89.225] 2025-01-07 15:24:36
САЙН ХУЛГАЙ ХИЙСНИЙ ШАГНАЛ УУ. УГ НЬ ЗАНДАНГИЙН ҮЕД ХУУЛИЙШ АСУУДАГ БАЙСАН ХУЛГАЙ ХИЙХ БОЛОХООР СУРМАГ СЭМХЭН ШААХ ЮМ АА. ЭНЭ ХУУЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАЖ ХУЛГАЙЧУУДААС ТАНГИЙГ АВ. ДУРААРАА НОВШНУУД ВЭ
Зочин [66.181.176.179] 2025-01-07 14:50:34
бузарууд, худлаа үнэн баахан амлалт өгөөд гишүүн болж аваад улс орноо гэхээс илүүтэй өөрөө идэж таргалж аваад буухдаа хүртэл улсаас мөнгө авах хууль батлаад зайлж байна шүү
Зочин [139.5.218.92] 2025-01-07 14:40:00
1992оны өлсгөлөн гишүүд тэр үедээ ийм шийдвэр гаргаж бсан бж болно одоо бол яршиг л бна хар шүү хар фяздуунууд аа