“Харбин-2025” Азийн өвлийн 9 дэх наадам албан ёсоор "хөшиг"-өө нээлээ

Азийн өвлийн спортын IX наадмын нээлт БНХАУ-ын Харбин хотод хоёрдугаар сарын 7-нд боллоо. Энэ удаагийн наадамд биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах зургаан спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм.
Монгол Улсаас дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчин, 26 дасгалжуулагч, албаны төлөөлөгчөөс бүрдсэн баг Харбин хотод очжээ.
Уг наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 10 гаруй сэтгүүлч сурвалжлах бол МҮОНТВ-ийн спорт сувгийнхан эх орондоо шууд дамжуулан үзүүлж байна. Энэ нь Монголд Азийн өвлийн спортын наадмыг шууд дамжуулж буй анхны тохиолдол болж байна.
Сэтгэгдэл
зочин [59.153.86.103] 2025-02-12 07:40:39
хорин таван тамирчин оролцох наадам тэмцээнд гучин таван дарга оролцоно гэдэг дэлхийд ганцхан байх манай монгол дарга нарын гайхамшиг .
Зочин [66.181.188.200] 2025-02-09 14:35:29
Юун хөшиг бэ? Хахаха