Гуравдугаар сарын 1-ээс эхлэн автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно
![](/files/yeszx0tjmi0i1yv5ppfi/3/476371507_1052029966956070_5874923792903388585_n.jpg)
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу хугацаатай картаар 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс зорчих боломжгүй болсон байна.
Иймд хэрэглэгчдийг хугацаатай картын сунгалтын төлбөрийг хийхгүй байхыг Улаанбаатар смарт карт ХХК-аас мэдээллээ.
Хугацаатай картыг энгийн Umoney карт хэлбэрээр буюу цэнэглээд зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр судалгаа хийж байгаа юм байна.
Сэтгэгдэл