У.Анужин самбо бөхийн залуучуудын улсын аварга боллоо
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ази тивийн аварга, Олон улсын хэмжээний мастер Ш.Эрдэнэ-Очирын нэрэмжит Самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны хоёрдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдав.
Тус тэмцээнд Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас, мөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүрэг, “Хилчин” спорт хороо, “Аврагч” спорт хороо, Монголын жүдо академи, “Шинэ бадрах” “Хаан хүнс” импекс, “Женко”, “Winner”, “Magiс team”, “Тэргүүн хүчтэн” зэрэг нийт 16 багийн 122 тамирчид эмэгтэй-7, эрэгтэй-7 жинд өрсөлджээ.
Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Булган аймгийн биеийн тамир, спортын газар болон Монголын самбо бөхийн холбоо, Булган аймгийн самбо бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан.
Тус тэмцээнд “Хан-Уул Женко” клубээс зургаан тамирчин оролцож, нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, эмэгтэй багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ази тивийн аварга, ОУХМастер Ш.Эрдэнэ-Очирын нэрэмжит Самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс
54 кг-ын жинд О.Нандин-Эрдэнэ мөнгөн медаль
65 кг-ын жинд Т.Түмэннаст хүрэл медаль
65 кг-ын жинд И.Энэрэл хүрэл медаль
72 кг-ын жинд У.Анужин алтан медаль
72 кг-ын жинд Б.Номуунзаяа мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл