Утаажилтын бүсээс 23 иргэнийг гаргажээ
![](/files/63qnx1did4wkr2rvtizn/3/TmaqwHDLJZG9iqNmWZmr-medium.jpg)
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 10-ны өдрийн 01:10 цагт хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг унтраажээ. Утаажилтын бүсээс 23 иргэнийг гаргасан байна.
Сэтгэгдэл