Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж

Aдмин / Эрүүл мэнд

Баярын өдрүүдээр түргэн тусламжийн 103 төвд хоолны хордлоготой холбоотой дуудлага жирийн үеийнхээс 4-5 дахин нэмэгддэг байна. Тиймээс шинэ жилийн баярын үеэр хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүргэж байна.

Хоолны хордлого хэрхэн үүсдэг вэ?

Бичил биетүүдээр халдварлагдсан мах, амьтны гаралтай бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэснээс хоолны хордлого үүсдэг. Мөн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдсанаас хордлогот халдвар үүсч болно. Хоолны хордлого үүсгэдэг бичил биетнүүд 4-өөс 60 градус цельсийн хооронд их хэмжээгээр хуваагдаж олширдог.

Хоолны хордлогын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Хоолны хордлогын үед

  • гэдэс өвдөх
  • дотор муухайрах
  • бөөлжих
  • халуурах
  • гүйлгэх шинж тэмдгүүд илэрнэ.

Эхэндээ шингэрсэн өтгөн, дараа нь усархаг ялгадас гарна. Биеийн халуун 37,5-39 градус болтол нэмэгдэж халуурна. Бие сульдах, чичирч бие арзайх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хоолны хордлогын үед ямар арга хэмжээ авах вэ?

Шингэн зүйл сайн уух: Хоолны хордлогын үед бөөлжих, суулгах хүндрэл үүсдэг тул шингэнээ сайн нөхөх хэрэгтэй. Шингэн юм их ууж, бидний мэддэгээр хорсол найруулж уувал сайн. Суулгах үед хүний бие их хэмжээний электролит алддаг тул электролит агуулсан зүйл уух хэрэгтэй.

Эм уух: Хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг эм хэрэглэж болно. Мөн гүйлгэдэг эм уувал хор хурдан гадагшилдаг. Гэхдээ эмийг эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай.

Гэдэс цэвэрлэх: Хэрэв өвчтөн шингэн юм ууж хүчлэн бөөлжих чадваргүй байвал гэдэс цэвэрлэж болно.

Хордлогын үед гэдсэнд салст тогтоох үүднээс зутан, цагаан будааны шүүс зэргийг идэх хэрэгтэй. Мөн талх дангаар нь идэх нь их сайн байдаг. Хэрэв хордлого тайлагдахгүй 2-3 хоног үргэлжилж, тамирдан, нүдний цөцгий шарлаж, хэвлийгээр өвдөн цусархаг суулгах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаарай.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.