Малчдын гараас чанарын шаардлага хангасан түүхий эдийг худалдан авна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр боловсролын салбарт 1330.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 190 төслийг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталжээ.

Төсвийн урсгал зардлыг бууруулсан эх үүсвэрээр сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг, цэцэрлэг болон гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар нэмж тусгасан байна.

Ирэх онд улсын төсвөөр 79 сургууль, 60 цэцэрлэг, зургаан цогцолбор, 16 дотуур байр, есөн спорт заал, дөрвөн их, дээд сургуулийн байр барихаар төлөвлөжээ.

Дотуур байрны хүүхдийн хоолны зардал ахлах ангид 4300 байсныг 6500 төгрөг, дунд болон бага ангид 4000 байсныг 6000 төгрөг болгон нэмэгдүүлэх юм. Харин сурагчдын үдийн хоолны мөнгө 1500 төгрөг байсныг 2400 болгохоор төсөвт тусгасан аж.

Ирэх онд хоолны түүхий эд, материалыг “Хүнсний хувьсгал” болон “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдын гараас чанарын шаардлага хангасан түүхий эдийг худалдан авах аж.

Ерөнхийлөгчийн хориг, төсвийн алдагдлыг бууруулах төсвийн тодотголтой холбоотойгоор анх батлагдсан дүнгээс багш, ажилчдын цалин болон нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлууд буураагүйг боловсролын салбарынхан онцолсон байна.

Гэхдээ 2025 оны батлагдсан төсөв анх өргөн барьсан төсвөөс 3.6 хувиар буурч байгаатай холбоотойгоор Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ, хувь хүнд чиглэсэн зардал болон боловсролын салбарын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлэх ажлын зарим зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд уян хатан зохицуулалт хийх боломжтой юм байна.


Сэтгэгдэл

асуудал байна [66.181.179.124] 2024-12-16 09:35:03

СҮҮН бүтэгдэхүүнээ хийж чадахгүй байгаа. ЗАРИМ ааруул, өрөм мэт сүүн бүтээгдэхүүн нь бохирдолтой болохоор их муухай амттай. Гадаадынхан ааруулаас ямаа үнэртэй байна гэх юм байна лээ. Адаглаад гараа угааж, саах үнээнийхээ дэлэнг угааж сурвал гадны амтгүй сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, иргэд таатай хүлээж авна шүү дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.