Сумын заан Ж.Жамц түрүүллээ

Aдмин / Спорт

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 120 дахь удаагийн ээлжит барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Тэс сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Батмөнх Констракшн" ХХК, "Хурд" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Жамсрангийн Жамц 10 даван анх удаагаа түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Батбаярын Золбаяр үзүүрлэв.

Гуравт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Хилчин спорт хороо, "Хангалын бор овоо" ХХК, “Өнө мөнх” констракшн, "Таванхан" дэвжээний бөх, сумын баяр наадмын 3 түрүүтэй заан А.Амархүү шалгарсан бол тавд Увс аймгийн Түргэн сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Б.Цагаанбанди, Архангай аймгийн Тариат сумын харьяат, "Эрч" спорт хороо, ”Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Т.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.

Есөд Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Гантөгс, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан А.Тодмагнай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Г.Мөнхтулга, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Ц.Нармандах нар үлдэв.

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог "Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал"-ыг Увс аймгийн Тэс сумын харьяат, сумын заан Ж.Жамцад, "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал"-ыг Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, сумын заан Б.Золбаярт тус тус олгов. Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ҮБХ-ны тэргүүн А.Ганзориг, мөн тус сумын харьяат, бизнес эрхлэгч, бөхийн хорхойтон Б.Баатархүү нар уламжлал ёсоор олгосон юм.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, ""Аранзан" хэмээх Ц.Гомбодорж зааны нэрэмжит "Уран барилдааны тусгай шагнал"-ыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, сумын заан Г.Мөнхтулгад зааны охин Г.Орхонсэлэнгэ гардуулав.

Мөн шөвгийн гурван бөхөд Сүлд телевиз уламжлалын дагуу өөрийн бай шагналыг гардууллаа.

Маргааш 13:00 цагаас “Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.