М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд болж байна.
Тэмцээнд 92 орны 471 тамирчин оролцож байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ барийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө.
Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг жинд огцом өргөлтөөр 116 кг-ыг ыг өргөж мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь медалиа гардлаа.
Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг Дэлхийн аваргаас тав дахь медалиа хүртлээ.
2017 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
2019 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
2021 оны ДАШТ - Алт (Нийлбэр)
2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй)
2024 оны ДАШТ - Мөнгө (Огцом өргөлт)
Сэтгэгдэл
Зочин [66.181.189.184] 2024-12-14 21:45:47
Асар их мөнгө зарцуулдаг энэ балай сплртуудыг хаагаад тамирчин нэртэй хоолны савнуудыг мал дээр гарга