Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн сургуулиудын I-II ангийнхан ирэх долоо хоногт хичээллээд амрах бол III-V ангийнхан арванхоёрдугаар 30-наас амрах юм.
Мөн дунд ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас амарна. Харин ахлах ангийнхан 2025 оны нэгдүгээр сарын 6-наас амарна. Ингэхдээ нийслэлийн сургуулийн сурагчид нэгдүгээр сарын 27 хүртэл амрах хуваарьтай бөгөөд 27-ноос хоёрдугаар улирлын хичээл эхлэх юм.
Тэгвэл орон нутгийн сургуулийн I-II анги арванхоёрдугаар сарын 23-наас, III-V анги арванхоёрдугаар сарын 30-наас, дунд анги арванхоёрдугаар сарын 30-наас, ахлах анги нэгдүгээр сарын 6-наас нэгдүгээр сарын 20 хүртэл амарна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар улирлын хичээл орж эхэлнэ.
Дашрамд дурдахад ахлах анги буюу X-XII ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 3 хүртэл цахимаар хичээллэх юм.
Сэтгэгдэл
Зочин [139.5.219.193] 2024-12-13 00:12:26
Энэ их ханиад, утаатай үед хүүхдүүдийг том бага гэлтгүй 20ноос амраагаачээ, хүүхдүүдийг утаанаас хол байлгамаар бна!!!