Даатгуулагчдад 129 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгоод байна
Нийгмийн даатгалын 4 сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр, зардлыг олгодог. 2024 онд дээрх 4 сангаас нийтдээ 5.2 их наяд төгрөгийн зардлыг даатгуулагч иргэдэд олгохоор тусгагдсан. Үүний нэг нь ажилгүйдлийн даатгалын сан.
2024 оны 11 сарын байдлаар 28 433 иргэнд 129 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг нийтдээ 76 хоногт хуваан олгодог зохицуулалттай.
2024 оны 10 сар хүртэлх хугацааны тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага бүрэн олгосон. Харин 2024 оны 11, 12 сарын хуваарьт тэтгэмжүүд бага зэрэг саатаж байна. Энэ нь ажил олгогчид хуулийн дагуу төлөх шимтгэлээ төлөхгүй удаасан, өглөг, авлага үүссэнтэй холбоотой юм.
Аж ахуйн нэгжүүдийн төлсөн шимтгэлийг иргэдийн тэтгэмжид санхүүжилт болгон зарцуулдаг.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон нийгмийн даатгалын байгууллага энэ асуудалд анхаарал хандуулж, 11, 12 сарын хуваарьт заасан тэтгэмжийг 12 сар болон ирэх 2025 оны 1 сард багтаан бүрэн олгохоор ажиллаж байна.
Иймд ажил олгогч нар төлөөгүй шимтгэлээ яаралтай төлөхийг уриалж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллэ
Сэтгэгдэл
Зочин [139.5.217.130] 2024-12-12 16:09:58
Тэтгэвэрт гарсан хөгшин ажил хийгээд НДШ төлөөд байхад яагаад нөгөө муу тэтгэвэр дээр нь нэмэхгүй гэж байгаан болоо хөөе хаанаас мэдэж болох вэ манай муу өвөө ажил хж байгаа боловч Дүүргийн НДГ- нь нэмж болохгүй гэсэн байхынхөөрхийдөө бараг уйлах шахсан ирсэн шүү ямар бүдүүлэг юм бэ тэгвэл НДШ д төлсөн мөнгөө ЭРГҮҮЛЖ авч болно биздээ хөөрхий өвөө минь