Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ

Aдмин / Энтертайнмент

Дэлхийн соёлын өвийн жагсаалтад Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас бүртгүүлэхээр гурав дахь хэлэлцүүлгийг Ажлын хэсгийнхэн Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд зохион байгуулав.

Хуралдаанаар Дэлхийн өвийн төвөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу шаардах засвар хийх, баримтат кино үзэж, номинацын төслийн багийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар үнэлэлт өгч, сайжруулах тал дээр гишүүд тус бүрдээ саналаа хэлж тусгуулжээ.

Дэлхийн өвийн төвөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу ирэх оны нэгдүгээр сард багтаан засварыг тус төвд хүргүүлэн дахин үнэлгээгээ хийлгэснээр 2026 онд Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх боломж бүрдэх юм.

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг тал бүрээс нь нотлон харуулж Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр Ажлын хэсгийнхэн ЮНЕСКО-гийн Нарийн бичгийн дарга нарт 2024 оны 9 дүгээр сарын 30)-нд материалаа хүргүүлж байсан.

Хүннү гүрэн Төв Азийн хээр тал нутагт оршин тогтнож хүчирхэгжсэн, Монголчуудын өвөг дээдэс болох нүүдэлч малчдын анхны төрт улс юм.

Чингис хаан Үндэсний музейгээс мэдээлснээр, Хүннүгийн хот суурин язгууртны орд, өргөөний ул мөр 30 гаруй дурсгалт газар, язгууртны оршуулгын цогцолбор дурсгал болон олон мянган булш оршуулгын дурсгал, 20 орчим хадны зураг бүхий газрууд, 10 гаруй үйлдвэрлэлийн дурсгал манай улсын нутагт илэрч судлагджээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.201] 2024-12-12 09:10:33

Түркүүдтэй баг нийлж түүхээ худалдааларай да. Буёад талаар ОК


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.